НӨАТ-ын тухай хууль ҮХ зөрчөөгүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын тухай хууль ҮХ зөрчөөгүй гэж үзэв

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Уг хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээнд, 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж