Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг шаардав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг шаардав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг гишүүдийн 62.7 хувь нь дэмжээгүйн улмаас унасан. Тэгвэл УИХ-ын гишүүд Улс төрийн намын тухай хуулийг бодлоготойгоор унагасан гэж үзэж байгаа талаар өнөөдөр “Ардчилсан хувьсгалын андагчдын зөвлөл” ТББ-ынхан мэдээллээ. Учир нь шинэчилсэн найруулгын төсөлд намуудын одоогийн үйл ажиллагааг хяналттай болгох хэд хэдэн зүйл заалтыг оруулсан учраас тэд хэлэлцэхээс хойш сууж байна хэмээн тэд үзжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд намуудын дансыг шилэн болгох, намын дэргэдэх байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллаа явуулахыг хориглох, намын хатуу гишүүнчлэлийг арилгах, иргэдийг олноор нь кампаничилж намд элсүүлдэг байдлыг зогсоох, татвараа төлдөггүй гишүүдийг намаас хасах гэх мэтчилэн олон зүйл заалт орсон. Мөн УИХ, иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үйл ажиллагаанд нам бүлэг байгуулахыг хориглох, сум хороодод намын байгууллага үүсгэхгүй, намуудын УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг хуульчлан тогтоох, намуудыг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудал багтаж байгаа юм.

Тиймээс “Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл”-ийнхний зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй хэлэлцэж батлахыг шаардаж байгаа юм. Тэдний зүгээс ирэх хаврын чуулганаар шинэчилсэн найруулгын төслийг даруй хэлэлцэж батлахыг шаардлаа.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-03 202.9.40.75

Энэ бол "шинэ Монгол улс"-ыг удирдах Мао ахын үр садын улс төрийн тэмцэл шүү дээ.

Зочин 2016-02-03 59.153.115.168

хятад гаралтай гэлээ юун нь болохгүй гэж солонгос япон , амeрик гeрман гээд олон улсын иргэдтэй гэрлээд 25 жил боллоо тэднийг муу амeрикмуу гeрман гээд байх уу харин хятад солонгосоос хамаагүй дээр

123 2016-02-03 122.201.24.227

цөөхөн монгрлчуудад олон намын хэрэггүй гишүүнгүй үйл ажиллагааны намууд байх хэрэгтэй намаас болж авгайгаа алсан үр хүүхдээ өнжрүүлсэн, нөхрөөсөө салсан ах дүү нартайгаа анд найз нартайгаа тангараг тасарч намхүн болсон төрийн сайд өрөөндөө гардуулсан авлига цэцэглэсэн газар наймаалсан монголыг худалдсан хөгжилд чөдөр болсон гээд буруу бүхнийг нам л хийж төрийг нямрааж түмнийг ядраах улсаа цөлмөж урагш алхахгүй боллоо утаанд хахаад байгаль сүйдэж байхад ногоон нам хэрэггүй, гэх мэт сонгуульд оролцоод санал аваагүй бол намыг тараадаг хүчинүй болгодог байх хэрэгтэй

Иргэн 2016-02-03 180.235.180.192

Намуудын санхүүжилтийг төр хариуцахгүй шүү.Тийм хэмжээнд намууд төлөвшөөгүй.Бидний татвараар эргүүлээд биднийг хуурна шүү дээ.

Зочин 2016-02-03 203.91.118.70

МАНын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа пийшиндээ Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ.

Зочин 2016-02-03 203.91.118.70

19:33, Зочин 19:31, Зочин М 19:28, Зочин МАНын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа пийшиндээ Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ.

ахаха 2016-02-03 202.179.10.150

Ерөнхийлөгчийн өргөн барьсан улс төрийн намын тухай хуулийг УИХ-ын гишүүд санаатайгаар ,хууль зөрчиж байх боломжоо хадгалахын тулд бодлогоор унагасан,энэ хуулийг хэрэвээ яаралтай хэлцэж батлахгүй юм бол улс орны хөгжилд чөдөр тушаа болсон,хууль ёсыг яргалагч намуудыг татан буулгах хэрэгтэй,шаардлагатай бол бүх нийтийн тэмцнэл өрнүүлэх нь зөв

зочин 2016-02-03 202.70.37.34

Эцэс төгсгөлгүй энэ намчирхал хэзээ дуусах вэ. Улс орноо сүйрүүлж байж л дуусах нь дээ

зочин 2016-02-03 202.70.37.34

Улс төрийн намын тухай хуулийг батлах нь зөв. Ингэж байж л зөв гольролд орох болов уу? Засаг захиргааны анхан шатны нэгж баг сумдад нам байх шаардлагагүй

Зочин 2016-02-03 203.91.118.70

Өвгөнтийн хэдэн бөбөөчдийн зөвлөл цуглаа юу?