БНСУ: Эрх мэдлээ ашигласан Хууль зүйн сайд огцорч магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

БНСУ: Эрх мэдлээ ашигласан Хууль зүйн сайд огцорч магадгүй

БНСУ: Эрх мэдлээ ашигласан Хууль зүйн сайд огцорч магадгүй

Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд гурван жилийн өмнө өөрийн эрх мэдлээ ашиглан, цэрэгт байсан хүүдээ чөлөө олгуулсан явдал саяхан ил болж, тус улсын иргэдийн бухимдлыг төрүүлж, огцорч магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Сайд Чү Ми Эгийн 2017 онд тус улсын Батлан хамгаалах яаманд илгээж байсан бичиг олон нийтэд ил болсон ба өдгөө тухайн үед 24 настай байсан хүү нь өвдөгний мэс засалд орох гэсэн шалтгаанаар цэргээс ес хоногийн чөлөө авч байжээ. Дараа нь тэр чөлөөг дахин 22 хоногоор сунгуулсан бөгөөд үүнд ээж нь нөлөөлсөн нь дээрх бичиг баримтад дурдагдсан байна. Чү Ми Эг нь тухайн үед эрх баригч Ардчилсан намын дарга байжээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж, Чү Ми Эг огцруулахыг Ерөнхийлөгч Мүн Жэ Инд уриалаад байгаа аж. Хууль зүйн сайдын эл дуулиан Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүндэд ч нөлөөлж эхэлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж