Нэг хүний оффисыг нэг цагаар ч түрээсэлж болно | News.MN

Нэг хүний оффисыг нэг цагаар ч түрээсэлж болно

Нэг хүний оффисыг нэг цагаар ч түрээсэлж болно

Нэг хүний оффисыг нэг цагаар ч түрээсэлж болно

Хичээлийн шинэ эхэлж, хэлний шалгалтандаа бэлдэх гээд төвлөрөх газар хайж байгаа болон гарааны бизнесээ эхлүүлэх гээд ажлын байргүй байгаа иргэдэд, мөн байнгын ажлын байрны шаардлагагүй ажил эрхлэгч нарт “Нэг хүний оффис” хөлслүүлэх болжээ. Нэг хүнд зориулсан оффиссын үйлчилгээний талаар сурвалжиллаа.

МУБИС-ийн баруун өмнөхөн замын урд байрлах “UBH” төвд байрлалтай тус нэг хүний оффис өрөө нь үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө хэдхэн хоножээ. Оффиссын ажил бол олноороо нэг өрөөнд сууж, ажлаа хийдэг, байгууллага хамт олноороо хамтдаа ажиллахыг л хэлдэг гэсэн ойлголт өнөөдөр өөрчлөгджээ. Ялангуяа цар тахалтай холбоотойгоор хүмүүс ажлаа гэрээсээ хийх, заавал оффисст суухгүйгээр интернеттэй л бол хүссэн газраасаа хийх, заавал номын сан, кофе шопд сууж ажлаа амжуулах зэрэг олон ойлголтыг өөрчлөх шинэ шийдэл бол “нэг хүний оффисс”-ын түрээсийн үйлчилгээ юм. Тус оффисс үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчин, төвлөрч суух таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.

 Нэг хүний оффис нь том талбайг 10 хэсэгт хувааж, өрөө бүрийг тохижуулсан байгаа нь цаанаасаа л тухтай харагдана. Интернэт, цахилгаан гээд бүх хэрэглээ багтсан, цаг, өдөр, сараар түрээслэх боломжтой ажээ.

Биднийг тус оффист очиход хүн цөөтэй ч хүмүүс маш их сонирхож байна хэмээн тус үйлчилгээг санаачлагч Э.Буян-Ундрах угтсан юм. Түүний хэлснээр нээгдээд хоёр л хонож байгаа хэрнээ аль хэдийн үйлчлүүлэгчтэй, захиалга ч олон ирж байгаа гэнэ.

“SOLOSPACE” МААНЬ ИНТРОВЕРТ БУЮУ ДОТОГШОО ХҮМҮҮСТ ЧИГЛЭСЭН ОФФИС ГЭДЭГ УТГААРАА ОНЦЛОГ

Э.Буян-Ундрах одоо 22 настай, инженер мэргэжилтэй “Solospace” оффисын үүсгэн байгуулагч. Тэрбээр өмнө нь сурч, боловсрох хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн дундын оффис өрөө болон бусад төвлөрөх боломжтой газрыг сонгон үйлчлүүлдэг байжээ. Тэр үеэс л “SoloSpace” өрөөтэй болохыг хүсч, өөрийгөө хөгжүүлж, ганцаараа төвлөрөхийг хүссэн хэн бүхэнд энэхүү орон зайг зориулан бүтээхийг зорьжээ.

-Яагаад ийм оффисс байгуулах болов?

-Өмнө нь сурч, боловсрох хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн дундын оффис өрөө болон бусад төвлөрөх боломжтой газрыг сонгон үйлчлүүлдэг байсан. Тэр үед л зөвхөн нэг хүнд зориулсан, ганцаараа суугаад төвлөрөх боломжтой оффисс өрөөтэй болох юмсан гэж бодож явсаар нээлээ. Мэдээж зах зээл дээр хэдийн байр сууриа эзэлсэн олон газар байгаа ч тэдгээр газар ихэвчлэн экстраверт буюу нээлттэй хүмүүст, бусадтай ярилцаж, хамтарч ажиллаж илүү амжилттай ажилдаг хүмүүст зориулагдсан байдаг. Харин манай оффисын хамгийн гол онцлог бол өрөөнүүд маань нэг хүний гэдэг утгаараа эхний ээлжинд интроверт буюу дотогшоо хүмүүст илүү чиглэсэн дизайн, хэв маягтай. Тухайн үйлчлүүлэгч энэ орон зайд яг л хийх гэсэн зүйлдээ төвлөрч, бусдын дуу чимээнээс ангид байснаар олон эерэг үр дагавар гарна гэж итгэж байгаа.

-Нэг хүний оффис өрөөний танилцуулга сошиалд олон хүний хандалт авахаас гадна эерэг болон зөвлөмж сэтгэгдлүүдийг хүлээн авсан гэлээ. Энэ үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Мэдээж анх удаа үйл ажиллагаа явуулж байгаа учир ололттой болон дутагдалтай зүйлс бий. Дөнгөж хоёр хоногийн өмнө пэйж хуудас нээж, анхны постоо оруулахад сошиалд манай хуудсыг олон хүн дагаж, үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн холбогдоход сэтгэгдэл маш сайхан байсан. Өнөөдөр анхны үйлчлүүлэгчээ хүлээн авахад “Фэйсбүүкээс хараад их хандалттай байсан учир өөрийгөө хожигдоод ирчихлээ гэж бодлоо” гэж хэлэхэд нь нийгэмд хэрэгцээтэй санаачилга гаргасандаа маш их баярлаж хүлээн авлаа. Тэр охин онлайнаар шалгалтаа өгөхөөр үйлчлүүлж байгаа нь яг л зорилгоо тодорхойлсон хүмүүсийн үйлчлэх орчин мөн гэдгийг харуулж байгаа юм. Хэрэглэгчдийн хүссэн орчин нөхцөлийг бүрдүүлж байж, үйл ажиллагаа өргөжих учир цахим хуудастаа ирж байгаа сэтгэгдэл, зөвлөмжийг аль болох бүгдийг уншиж, тэмдэглэж авч байгаа.

-Үйл ажиллагааны цаашдын зорилгоо тодорхойлсон уу?

-Оффис өрөөгөө нээхээс өмнө анх зорилгоо томоор тавьсан. Ер нь одоо бүрдсэн байгаа энэ орчин маань дизайны хувьд 90 орчим хувьтай явж байна. Цаашид өрөөний тоог нэмэх болон амралт, уулзалтын хэсэгтэй болох тал дээр анхаарч ажиллана. Мөн өрөө тус бүрээ дугаарлахаас илүүтэй алдартай хүмүүсийн нэрээр нэрлэх бодолтой байгаа. Тухайн алдартны онцлогт тохируулан өрөөнүүдээ тохижуулж, тэрхүү өрөөнд ижил зорилготой залуус маань сурч боловсорч, бизнесийн санаагаа гаргаж суух нь миний хамгийн хувьд хамгийн эрхэм зорилго.

“ХОТЫН ТӨВД БАЙРШИЛТАЙ, ХЯМД ҮНЭТЭЙ УЧИР АНХААРЛЫГ МИНЬ ИХ ТАТСАН”

 

Тус оффиссын анхны үйлчлүүлэгч А.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Заавал оффисын өндөр төлбөртэй өрөө түрээсэлж суух бус энэхүү бяцхан орон зайнд өөрийнхөө ертөнцөд ажиллаж, суралцах боломжийг олгож байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй, ажил маань хотоос зайдуу Шувуун Фабрикт байрлалтай тул хотын төвөөр сууж, үйлчлүүлэх боломжтой газар маш хэрэгцээтэй байдаг. Гэхдээ кофе шопд суухаар нэг кофены үнэ өндөр байдгаас гадна төвлөрөхөд тун хэцүү. Тиймээс надад энэ оффис өрөөний байршил, үнэ маш их таалагдаж байгаа.

 

“SoloSpace”-ийн соёлыг нийгэмд түгээхээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус оффис нь хотын А зэрэглэлд байршиж байгаагаас гадна үнэ боломжийн.

  • Нэг цагийн түрээс 2000 төгрөг
  • Нэг өдрийн түрээс 10000 мянган төгрөг
  • Харин сарын түрээс нь 200 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь бусад төвтэй харьцуулахад хамгийн боломжийн ханштай байгаагаас гадна хэрэглэгч бүрт хүрч үйлчлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь үйлчлүүлэгчдийг ихээр татаж байгаа нь анзаарагдав. Биднийг цөөн хором ярилцах зуур байршил, үнэ асууж тодруулсан, эрэл сурал болж хайж ирэх хүмүүс олон байлаа. Залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх орчин, газар байхгүй гээд үглэж суух биш өөрсдөө ч ийм орчин бүрдүүлээд бусдадаа боломж олгож яваа Э.Буян-Ундрах шиг залуус илүү олон байгаасай, түүнээс олон залуус үлгэрлээсэй хэмээх бодолтой нэг хүний оффиссыг орхисноо энд дуулгая.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-11 66.181.186.74

Болж байна. Яваандаа улам тохитой болно доо. Бас хэрэгцээ үйлчтлггээгээ буй болгоно. Үнэ боломжийн байна. Үнэгүй юманд дуртайчуудад үнэтэй юм шиг байж мэднэ… Эзэн хүү элдэв шахалтад бүү урам алдараарай

Avatar

hahahahaha 2020-09-11 202.55.191.130

yadaj hushig hiigeechee zailuul zaluu hosuudad ketsuu l yum bn

Avatar

korona daraa 2020-09-11 106.128.71.52

Japand korona giin ulmaas garsan zagvar ….gehdee mash tuhtai …. barag sanaa ter ym shig

Avatar

Зочин 2020-09-11 202.21.120.50

Agaarjuulalt yahiin bolj bainaa

Avatar

Зочин 2020-09-11 202.131.228.66

үнэ?

Avatar

зочин 2020-09-11 202.21.127.166

1 цаг 2000, 1 өдөр 10 000, 1 сар 200 000

Avatar

Зочин 2020-09-11 202.55.188.89

Japanii manga kissa – giin dunguj ehnii mongoljson huvilbar yumuu daa. Manga kissa shig tehdee mangagui office boliyo gevel tuhtaihan massaj chair, system computer, haalga, gadnaa idej uuh yum bas oir zuuriin heregleenii yum zardag ATM, niitiin shower 00-toi tegeed 24 tsag ajilladag baival tasarhai bolno. Tiim tuhtai bolgood uniig ni 2-3 dahin nembel bi lav bair hulsulj suuhgui shuud tend chin amidrana shuu.

Avatar

Зочин 2020-09-11 202.126.88.198

Aan anime deerees uzej bsin bn usand orood idej uub ymtai niitiin oroo buidantai 1 tiim gazar bsin goy yma gej bdooj bsn yg l iimerhuu

Avatar

Монгол хүн. 2020-09-11 103.10.21.21

Өнгөт Принтер, Сканнер, үдэгч, нуруу зэрэг бичиг хэрэгт хэргэлэгддэг бүх зүйлсйиг бүрэн тавиад бичгийн цаас, штрих, бал болон бусад хэрэгцээт жижиг сажиг зүйлсээ борлуулаад бүх үйлчлилгээгээ бүрэн шийдээд цогц үйлчигээ явуулбал жинхэнэ утгаараа Оффис болох юм байна. Сэтгэсэн байна. Амжилт. Never give up until you became world wide super Mini Office Chain. Good luck man.

Avatar

zochin 2020-09-11 202.21.97.30

arai jijken arai unetei bnaa, iim gachin jorlon shig yumand hen suuhiin, tsagiin usreed 500 bhad bolno naad oyutnuudad chin tiim ih mungu bhgui udriin 5k bhad bolno

Avatar

Зочин 2020-09-11 202.21.107.100

Цаг үеээ мэдэрсэн ажил байна. Цаашдаа улам хөгжүүлж агаарын сэлгэлт энд анхаарал тавиарай. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-09-11 124.158.107.98

Saihan sanaachlaga bna

Avatar

иргэн 2020-09-11 66.181.168.8

амжилт хүсье, хэрэгтэй гоё ажил хийсэн байна.

Avatar

Зочин 2020-09-11 150.203.23.19

huurhun yum be

Avatar

Зочин 2020-09-11 202.72.247.58

Haalga heregtei ym baina

Avatar

Зочин 2020-09-11 202.131.225.197

Хаалга хэрэггүй ээ. Хаалга хийчихвэл энэ жижигхэн зай дэндүү бүгчим болохоос гадна манай зарим нэг нөхдүүд аягүй бол буудлын өрөө болгоод ашиглачихна.

Avatar

Зочин 2020-09-11 202.72.247.58

хахаха

Avatar

Зочин 2020-09-11 122.201.31.244

Arai l davchuu yu

Avatar

Зочин 2020-09-11 202.55.191.130

good job, well done

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж