МҮСБХ болон МСБХ-ноос Монголын бүх шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлтийг Тоглогчдын холбоонд тавьж, тоглогчидтой хамтарсан уулзалт хийлээ.
21 аймгийн Үндэсний лиг болон Гоё Дээд лиг нэгдсэнээр 12 багтай хүчирхэг лиг болох боломжтой байгаа юм.
Үндэсний лигийн багууд 6 тоглолт, Гоё Дээд лигийн багууд 7 тоглолт хийгдсэн байгаа юм. Лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд ярилцсан. Үүнд:
- Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох
- 2. 2 лигийн бүх тоглолтуудыг орхин шинээр лигээ эхлүүлэх
Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрлөө. Монголд сүүлийн жилүүдэд үүсээд буй хуваагдсан энэ хүндрэлтэй нөхцөл байдалд цэг тавьж, өнгөрснийг биш ирээдүй рүү харж, сагсан бөмбөгийн спортынхоо хөгжлийг улам хурдасгахад бүх тал болох МҮСБХ, МСБХ, Тоглогчдын холбоо нэгдэж ажиллах энэхүү сайхан боломжийг "ДЭМЖИХИЙГ" Гоё Дээд лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, спонсор, тоглогчид та бүхнээс хүсч байна.
САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО 2020-09-10 202.179.27.105
УЛСТӨРД ЯВЖ БАЙСАН УЛСТӨРД ЯВЖ БАЙГАА УЛСТӨРД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭСЭЭ ЗАЙГАА БАРЬ….. ТИЙМ ДҮРЭМ ЖУРАМ БОЛОВСРУУЛ. ТҮҮНЭЭС БИШ САГСАН БӨМБӨГТ МӨНГӨ ЭРГЭЖ БАЙГАА БИШ ҮХСЭНЭЭ БУЛААЦАЛДДЫМ. УЛСТӨРЧИД Л УЛСТӨРИЙНХӨӨ КАРЬЕРТ ГИШГҮҮР БОЛГООД ЗАЛУУСЫГ АШИГЛААД БАЙНА. ХАЙРАН ЗАЛУУСЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРНӨ ШҮҮ
Zoch 2020-09-10 202.126.88.202
Sags sonirhogchiin ndeer harahad zuv alham hiilee.Hamtiin huch ev negdel hamgaas chuhal gol ni Mongoliin sags hugjih shuu dee.