Москва хотын хуучны түүхэн барилгыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Москва хотын хуучны түүхэн барилгыг дуудлагаар худалдана

Москва хотын хуучны түүхэн барилгыг дуудлагаар худалдана

Москва хотын Воронцов гудман дахь архитектурын цогц байдлаар баригдсан түүхэн дурсгалт гурван барилгыг ойрын үед дуудлага худалдаагаар худалдана хэмээн Москва хотын Өмчийн удирдлагын төвийн ерөнхий захирал Александр Окунев мэдэгдлээ. Энэ дуудлага худалдааг "Крупные объекты для выгодных инвестиций" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.

Дуудлага худалдаанд тавигдах эдгээр барилга нь XVIII-XIX зууны үед баригдсан архитектурын нэг ансамбльд тооцогддог барилгууд юм. Барилгуудын нийт талбай 1500 квадрат метр бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 139,4 сая рублиэс дуудна хэмээн Александр Окунев хэллээ. Түүхэн дурсгалт барилгын хувьд шинэ өмчлөгч нь барилгын үнэ цэнийг хадгалах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд эдгээр барилгыг орон сууц, зочид буудал, оффисийн аль зориулалтаар ашиглаж болно гэж Москва хотын захиргаа үзэж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж