Өмнөд Солонгосын Orion компани Орост үйлдвэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын Orion компани Орост үйлдвэрээ байгуулна

Өмнөд Солонгосын Orion компани Орост үйлдвэрээ байгуулна

Өмнөд Солонгосын хүнсний үйлдвэрлэгч “Орион” компани Оросын Тверь мужийн Калинин дүүрэгт байгуулагдах үйлдвэрийнхээ шавыг есдүгээр сарын 9-ний өдөр тавилаа. Үйлдвэрийн шавыг Тверь мужийн Амбан захирагч Игорь Рудень, "Орион Интернейшнл Евро" компанийн ерөнхий захирал Пак Чонг Рюль нар тавьсан байна.

Үйлдвэрийг хоёр жилийн дотор барин ашиглалтад оруулах юм. Үйлдвэр ашиглалтад орсноор мужийн төсөвт дорвитой хувь нэмэр оруулж, ажлын 350 шинэ байр бий болохыг Амбан захирагч онцоллоо.

Өмнөд Солонгосын "Орион" компани нь Өмнөд Солонгосдоо төдийгүй дэлхийд хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани юм.

Мужийн удирдлагын зүгээс Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг санал болгож байгаа юм. Тухайлбал, үйлдвэрийн газрыг худалдан авах ажилд мужийн зүгээс дэмжлэг үзүүлж М-10 "Россия" хурдны замын ойролцоо газар олгосон байна. Үйлдвэр хүртэл зам барих ажлыг мужийн төсвөөр хийх бөгөөд энэ зорилгоор ирэх жилийн төсөвт 65 сая рубль суулгах ажээ.Үүнээс гадна “Орион” компани өмчийн татвар, ашгийн татвараас хөнгөлөлт эдлэх ажээ.

Энэхүү төслийн нийт өртөг таван тэрбум рубль юм.

"Орион Интернейшнл Евро" нь "Орион" компанийн Орос дахь охин компани юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж