Кавказын асуудал хариуцсан яамыг татан буулгах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа. Ингэснээр татан буугдсан яамны хариуцан гүйцэтгэж байсан асуудлууд, тухайлбал, Хойд Кавказын холбооны тойргийн хөгжил, Хойд Кавказыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцах болж байгаа юм.
Кавказын асуудал хариуцсан яамыг татан буулгаснаар ОХУ-ын Засгийн газрын бүтэц нэг яамаар цөөрч 21 болж байна. Кавказын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Сергей Чеботаревийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилсон шийдвэрийг Ерөнхий сайд Михаил Мишустин гаргалаа.
Эх сурвалж: РИА НОВОСТИ