Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ | News.MN

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ

Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи есдүгээр сарын 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, есдүгээр сарын 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Есдүгээр сарын 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-11 124.158.109.140

Хүйтэрнэ гэнэ шүү…. Сэрүүснэ гэдэг юм. Монгол хүний унаган сэтгэхүй үгүй болжээ. Жил жилд намрын сүүлээр цас орж сэрүүсдэг нь нүүдлийн шувуудад буцах цаг болсоны дохио.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж