Зөвлөмж: Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Зөвлөмж: Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд

Зөвлөмж: Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын тов зарлагдаж, бүртгэл нь эхлээд буй. Тодруулбал, төрийн албаны шалгалтын бүртгэл есдүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагаас эхэлж, аравдугаар сарын 14-ний 14.00 цагт дуусгавар болно. Харин шалгалт нь аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдах юм. Тэгвэл төрийн албан хаагчийн шалгалтад бэлтгэж байгаа иргэд юуг анхаарах вэ?


Төрийн албаны шалгалт өгөхөд юуг анхаарах вэ:

  • Бүртгэлийг шалгалтын тов зарлагдсан өдрөөс эхлүүлж, 30 хоногийн хугацаанд цахимаар явуулна
  • Төрийн албаны шалгалтын сорилын цахим номоос шалгалтын  бүх даалгавар орно гэж ойлгох хэрэгтэй.
  • Төрийн албаны шалгалт ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван хэсгээсээ бүрдэнэ. Ерөнхий мэдлэгийг 55 хүртэл оноогоор үнэлдэг бөгөөд ерөнхий мэдлэгийн шалгалтын агуулгад төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүйтэй холбоотой 20 асуулт, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг чиглэлийн 20 асуулт, мэдээллийн технологи чиглэлийн 15 асуулт ордог юм байна.
  • Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй болох бол монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлж, 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн гурав дахь шалгалт буюу дүн шинжилгээ хийх чадвараа шалгуулна. Энэ шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг тэнцсэнд тооцдог.
  • Өмнө нь бол эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч дараа өдрүүдэд хоёр, гурав дахь шалгалтад ордог байсан бол одоо ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгнө гэсэн үг.  Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул дээрх зохицуулалтыг хийжээ.
  • Цахим ном удахгүй хэвлэлтээр мөн гарна. Шалгалтад бэлдэгчид цахимаар болон цаасан хэлбэрээр унших боломжтой.
  • Шалгалтын сорилын цахим номтойгоо сайн ажилла, цээжлэх бус ойлго.
  • Хууль эрхзүйн сорилтой ажиллахдаа холбогдох хуулиудыг  сайтар унш. Монгол хэлний тестүүдтэй ажиллахдаа зөв бичих дүрэм, сүүлд гарсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольтой тулгаад ажиллавал шаардлагатай мэдлэг, мэдээлэл, чадварыг бүрэн олж авна.

Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан ажлын байр:

  • Одоо зарлагдсан байгаа Удирдах ажилтны зарыг ЭНД дарж уншина уу.
  • Одоо зарлагдсан гүйцэтгэх албан тушаалтны зарыг ЭНД дарж уншина уу.
  • Цахим ном ЭНД дарж уншина уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж