Таманой дэвжээний бөхчүүд халдвар авч, башёг өнжих болов

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Таманой дэвжээний бөхчүүд халдвар авч, башёг өнжих болов

Таманой дэвжээний бөхчүүд халдвар авч, башёг өнжих болов

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос өнөөдөр (2020.09.10) мэдэгдэл гарган, Таманой дэвжээний 19 бөх шинэ коронавирусийн халдвар аван, ирэх намрын башёг дэвжээгээрээ өнжих болсныг зарлалаа. Үүнтэй холбогдуулан Японы сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяамагийн хэлж буйгаар ирэх Ням гаригт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхлэх намрын башё товлосон хугацаандаа эхлэх болсныг баталлаа.

Өнгөрөгч Бямба гаригт Таманой дэвжээний нэг бөх шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар тус дэвжээний бөхчүүд болон багш болох озеки асан Точиазүма, нийт 28 хүн ирэх намрын башёг өнжих аж.

Озеки асан Точиазүмагийн хувьд дэвжээний дасгалжуулагчаас гадна шүүгчээр ажилладаг юм.

Таманой дэвжээнээс дээд макүүчи зиндаанд өрсөлддөг бөх байхгүй бөгөөд цагтаа маэгашира цолтой байсан Азүмарюү болон Фүжиазүма нар жүрёо зиндаанд барилддаг аж. Халдвар авсан нийт 19 бөхийн 12 нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн долоо нь гэртээ тусгаарлагдан ажиглалтад байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Такадагава дэвжээний багш, сэкивакэ асан Акиношима болон жүрёо зиндаанд хүч үздэг Хакүёозан нар шинэ коронавирусийн халдвар авч байсан бол тавдугаар сард санданмэ зиндаанд барилддаг Шобүши шинэ коронавирусийн улмаас таалал төгссөн анхны сүмо бөх болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж