Ерөнхий сайд “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг  245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.

2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтийн ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын үеэр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай танилцаж, нээлтэд нь оролцлоо.

2016 онд манай улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, бусад олон арга хэмжээг зохион байгуулна. Бидэнд нисэх буудал, төмөр замын буудлаа сайжруулах зайлшгүй шаардлага байсан.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд транзит заалыг тохижуулж, онгоц байрлуулах зогсоолууд бэлэн болсон. Мөн зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулсан. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дотоод нөөц бололцоогоо дайчлан ийм шинэчлэл хийсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Төв вокзал хүлээлгийн танхим, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөөтэй болсон нь ололт.  Олон улсын чанар стандартад хүрсэн ийм үйлчилгээ, шинэ ажлыг цаашид ч шат дараатай хийх учиртай. Зорчигчдын тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлсэн энэ орчинд эх орныхоо нүүр царайг илтгэн харуулж үйлчилгээ үзүүлэн ажиллахыг тус байгууллагын хамт олноос хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зорчигчдын танхимын нээлтэд оролцож, “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагуудтай ярилцсаны дараагаар сэтгүүлчидтэй уулзлаа.

Энэ үеэр,

-ОХУ, Монгол Улс хоёрын хамтын ажиллагаа хөдөлгөөнд орж байна

ОХУ-ын Төрийн Дум дээр Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлаар хууль гарч батлагдлаа. Монгол Улсаар дамжин 3,2 сая тн түүхий нефть ачигдаад эхэллээ. Энэ бол төмөр замын тээвэрт орж байгаа том хувь нэмэр. Мөн ачаа тээшийн чингэлгүүд туршилтын ачилт хийгдэж эхэлж байна. Дохиолол холбооны хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Зам, тээврийн салбар тэр дундаа, төмөр замд ийм ажил, хөдөлгөөнүүд өрнөж байна. Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Төмөр замын дарга манай улсад айлчилна. Энэ үеэр төмөр замтай холбоотой асуудлуудаа шийдэхээр бид ярилцлаа.

УБТЗ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний төв өдөрт 15-20 мянган хүнд үйлчилдэг, ачаа тээврийн 20, зорчигчдын 40 гаруй вагон буулгадаг үйлчилгээний том обьект. Энэ газарт үйлчилгээний стандарт сайжирч, хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээ нэвтэрч байгаа нь ач холбогдолтой сайн ажил юм гэж ярилаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-03 59.153.112.175

энэ алба хараад бхд сүүлийн үед овоо юм хийгээд бншүү өөрчлөлт хийх цаг болсон like

Зочин 2016-02-03 202.9.41.27

zorigt kaachiiv kkk

Зочин 2016-02-03 103.229.122.166

neg muu barilgiin zasvar deer hurtel ochij tuuz haichlaad hiih umaa mon olj yadaj bna daa. oor hiih ajil oldohgui bol odoo bolio . yadahdaa enendee tsunh barigchdaa yavuulaach

Зочин 2016-02-03 202.9.41.141

Пүрэвбаатар дарга чинь харин мангар царайлчихаад овоо зөв хэрэгтэй зүйлсийг зоригтой хийж байх шив. Сая гаруй хүнтэй нийлэлийн вакзал ийм байхад болж байна. Зоригт сайд худлаа шүү. Пүрэвбаатарын дэргэд хэлбэр Багий байни лээ

Зочин 2016-02-03 112.72.11.67

neg baiguullaga uruuguu zasahad erunhii said ochih hereggui shuu

Зочин 2016-02-03 103.10.23.193

Goe boljee. Caruulhan.

Зочин 2016-02-03 150.129.140.141

Болоош тэ, сумын көлөөв шиг л юм байсан.

Зөв 2016-02-03 202.131.234.243

УБТЗ-ыг зоригтой шинэчлэх цаг ирчихээд байсан юм. Баяр хүргэе

kk 2016-02-03 202.72.245.252

yasan dooshoo oroo be ES min neg baiguulagiin ih zasbariin ajil huleen abah komiss udirdaad l naad purebbaatar chin yuaj ch medeh hundee

321321 2016-02-03 202.70.43.254

Zugeer l hiih ajlaa uchnuun show, mungu tugrug gargaj hiihiim daa. ter 60 terbumiin hereggvi zutguuruudee yaasan?

rer 2016-02-03 202.170.65.137

Гоё болжээ.

Зочин 2016-02-03 79.98.213.82

goyo boljee