Аваргууд улирлаа аварч, Леонард багаа ялалтад хөтлөв

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Аваргууд улирлаа аварч, Леонард багаа ялалтад хөтлөв

Аваргууд улирлаа аварч, Леонард багаа ялалтад хөтлөв

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өрсөлдөөнтэй явагдаж байна.


  • Бостон Селтикс 122 – 125 Торонто Рэпторс

Дорнод бүсийн хагас шигшээ шатанд учраа таарсан дээрх хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр (2020.09.10) явагдлаа. Хэрэв өнөөдөр Бостон Селтикс баг хожсон бол тэд дорнод бүсийн шигшээ шатанд Майами Хит багтай тоглох байсан юм. Гэвч хожигдох эрхгүйгээ ухамсарласан аваргаа хамгаалагч Торонтогийн залуус энэ удаагийн тоглолтод ялалт байгуулан долоо дахь тоглолтыг гаргалаа.

Торонто Рэпторс багаас Кайл Лаури онцгой байж, 33 оноо, найман самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлжээ. Харин Бостон Селтикс багаас Жэйлон Браун болон Жэйсон Тэтум нар нийлээд 60 оноо авч, сайн тоглолт үзүүлсэн. Мөн Маркус Смарт 23 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэв.

Хоёр нэмэлт цаг гарсан энэхүү тоглолтод Бостон Селтикс багийн холбон тоглогч Кемба Уокер 52 минут тоглохдоо тавхан оноо авч, тун хангалтгүй тоглолт толилуулав.

  • Денвер Наггетс 85 – 96 Лос Анжелес Клипперс

Дээрх хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр явагдаж, Клипперс ялалт байгууллаа. Тус багаас нийт зургаан тоглогч 10 болон түүнээс дээш оноо авсны дотор Кавай Леонард 30 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлжээ. Харин Денвер Наггетс багаас Серби төвийн тоглогч Никола Йокич сайн формтой байгаагаа харуулж, 26 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлжээ.

Дээрхи багуудын цувралын ээлжит тоглолтууд ирэх Бямба гаригт явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж