Төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” зургийг харж өсөөгүй монгол хүн гэж байхгүй биз ээ. Эх үрийн нандин холбоог харуулсан энэхүү бүтээл 58 жилийн дараа ЭХЭМҮТ-ийн үүдэнд сүндэрлэлээ. Тус эмнэлгийн 90 жилийн ойн баяр энэ сард тохиож буй тул ийнхүү Ардын зураачийн бүтээлийг хөшөө болгон амилуулжээ. Хөшөөт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2020.09.10) болж, эмнэлгийн үе үеийн удирдлагууд хүрэлцэн ирснээрээ онцлог байв.
ЭХ ҮРИЙН НАНДИН ХОЛБООГ ХОЙЧ ҮЕДЭЭ САНАЖ ЯВААСАЙ
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.ЭНХТӨР:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв түүхт 90 жилийн хугацаанд ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяаг мөнхжүүлэх үүднээс хамт олноороо Ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” бүтээлээр хөшөөт цогцолбор байгууллаа. Эх үрийн нандин холбоог харуулсан энэ хөшөөг хойч үедээ ч сануулж байх үүднээс хөшөөг бүтээсэн болно. Манай төвд жилд 40 мянга гаруй эх хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Амбулаторийн үзлэгээр 210 мянга гаруй эх, хүүхэд хамрагддаг. Жилд 12 мянган эх амарждаг.
ЭХЭМҮТ-ИЙГ ЦОГЦОЛБОР БОЛГОХ МИНИЙ ЗОРИЛГО ОДОО Л БИЕЛЖ БАЙНА
Монгол Улсын Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, профессор Д.МАЛЧИНХҮҮ:
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд тохиож буй нэгэн томоохон үйл явдал бол ЭХЭМҮТ албан ёсоор үүсгэн байгуулагдсанаас хойш 90 жил болж байна. Энэ салбарыг түүчээлж буй эмнэлгийн ууган байгууллага бол ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг билээ. Эх үрс гэдэг бол мөнхийн уриа. Үүнийг бэлгэдсэн энэ сайхан хөшөөг эмнэлгийн урд сүндэрлүүлж байгаад их баяртай байна.
Миний бие ЭХЭМҮТ-д 3 жил 11 сар захирлаар ажиллаж байлаа. Эмнэлгийн анхны захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Данзан гуайгаас би ажлаа хүлээн авч байсан түүхтэй. Дараа нь эмнэлгийн гурав дахь захирал Т.Эрхэмбаатарт би ажлаа хүлээлгэн өгч байжээ. Түүний халааг миний отгон шавь Ш.Энхтөр удирдан явуулж байна. ЭХЭМҮТ-ийн 90 жилийн ойг хүн бүрийн сэтгэл хөдлөхөөр сайхан үйл явдлуудаар дүүрэн тэмдэглэж байгаад талархал илэрхийлье. Миний бие тухайн үед эмнэлгийн удирдлагаар ажиллаж байхдаа ЭХЭМҮТ-ийг эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлзүй цогцоор байдаг нэгдмэл төв болгохыг хүсч, үүний төлөө зорьж ажиллаж байлаа. Энэ зорилго, чиглэлд одоо л хүрч байна.
ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ ХАМТ ОЛНЫ ХАНДИВААР БҮТЭЭЛЭЭ
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн асуудал хариуцсан дэд захирал Ц.АЛТАНТУЯА:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төв үүсгэн байгуулагдсаны 90 жил, Хүүхдийн анхны эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ойн баярт үйл явдал энэ өдрүүдэд тохиож байна. Бид 90 жилийнхээ түүхэнд тохиосон сайн үйлсээ мөнхлөх үүднээс Ардын зураач Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” бүтээлийг хөшөө болгон эмнэлгийнхээ урд сүндэрлүүлж байгаа юм. Эл цогцолборт хөшөөг амилуулахад манай эмнэлгийн хамт олон хандив цуглуулж, хувь нэмрээ оруулсан. Бид эх үрсийн нандин холбоог бэлгэдэл болгож, ийнхүү “Ээж ээ, сайн байна уу” бүтээлийг хөшөө болгосон юм. Монголын олон мянган ээж, өрх айл хүүхдийн дуугаар цангинан бялхаж, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөж байгаад хөшөөний гол утга учир оршино.
МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ТУЛГАМДСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ШИЙДВЭРЛЭСЭН
“Итгэл-Хавдаргүй Монгол” сангийн тэргүүн Э.ЭРДЭНЭ:
-“Итгэл-Хавдаргүй Монгол” сан анх үүсэн байгуулагдсан цагаас хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Бид өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд гадаад хамтын ажиллагаагаар дамжуулан ЭХЭМҮТ-д тулгамдсан тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа юм. Одоогоос найман жилийн өмнө ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат нэн шаардлагатай үе ч байсан. Харин одоо энэ асуудал шийдэгдсэнээр олон бяцхан үрст амьдрал бэлэглэж, ээж аавууд хагацал үзэлгүй элэг бүтэн амьдарч байна. Бид ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивласнаас гадна эмч нартай хамтран олон улсын эрүүл мэндийн аянд нэгдэж, монгол хүүхдүүдэд тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг нь амжилттай шийдвэрлэсэн байдаг юм. Тэр хүүхүүд маань одоо эдгэсэн баярт мэдээ бий.
Дашрамд дурдахад, “Итгэл-Хавдаргүй Монгол” сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар хамтран ажилладаг байна.
Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийн Н.БАТМӨНХ






















irgen 2020-09-10 119.40.103.3
ene hoshoo ter erdene gdg zaluud yamar hamaatai bilee? buh yumiig songuulitai holbood chirchih yumaa, yarshigtai
irgen 2020-09-10 119.40.103.3
eejiig jaahan ineemsegluulsen bol bur goy baih baijee, jaahan uurtai bna uu, ugui yu, eej. kkk
Зочин 2020-09-10 202.21.113.238
ha ha ha ter shal hudlaa tsaraiati gar yu hiijiigaan
Зочин 2020-09-10 126.73.177.131
Нар нь хаачив, гэрийн хаалга нь хаачив?
Зочин 2020-09-10 75.155.149.227
Paliisan haraar hiideg ni yaj baigaan bol. Huuhed eej 2 ongotei baij bolohgui yu. Za tegeed gol zorilgo ni ugaasaahoshoo nereer mongo ideh. hulgailah, dfur esgeh songuulid ner devshih met yadarsan sanaa gedeg ni hend ch oilgomjtoi doo/ Hoshoo barij baisnaas oniihoo toog nemeh esvel heden togloom joohon huuhduudtei tasagtaa tavichihsan ni heregtei. Hoshoo er ni hend yamar ach tus ogdgiin? Zurgiig ni humuus medne tegeed???
Зочин 2020-09-10 202.21.108.226
ядаргаа хэдэн сарын дараа тэр наасан плита гантиг н ховхроод завааг юм болно до
Иргэн 2020-09-10 122.201.21.76
Элбэгдоржийн Асем хөшөгөө л шүүмжилж үз. Энэ агуу бүтээлийг хөшөө болгоход юуны буруу харин ч эх нялхасын тэнд яг байх ёстой газа нь
Ахмед 2020-09-10 202.126.90.71
Эцэг шигээ бэлэн цэцэн үгтэй с** вэ
Зочин 2020-09-10 202.9.40.167
Социализмын үед бүтээгдсэн ийм зүйлсийг устгасан нь дээр дээ
Зочин 2020-09-10 122.201.24.177
Энэ хүн юу хэлж байгааг ойлгосонгүй Соц-"ын үед хөгжиж ирсэн хотоос та явж болно шүү
Зочин 2020-09-10 202.126.90.71
Ардчилалынхаа хотыг байгуулаад зайл даашээс минь. Өнгөрсөн үе рүүгээ нулимдаг чам шиг хүүрүүдийг гайхах юм.энэний аав ээж нь социализмын точигоор энийг бүтээсэн дээ.ийм ухаан муутай малуудыг хамтын нийгэмлэгт нийгэмд хэрэгтэй арчих цэвэрлэх ажил хийлгэмээр бна.
Урлаг судлаач 2020-09-10 202.126.89.92
Өндөр суурин биш газар дээр арай томоор хийх байж дээ
ugly 2020-09-10 202.131.233.50
za 1 darga ni ene mongiig karmalj bsnaas deer de.
Зочин 2020-09-10 203.91.115.43
Хямралын үед гарц хайж буй монгол хүний чадах ажил нь хөшөө босгох. Ингээд л босгоод байвал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ дээ. Уйдахгүй бол яахав босгож л байхаас. Хөрөнгө байна, дур байна.
сч 2020-09-10 124.158.107.35
элбэгээ овоо юм зааж өгч , гошгирдог цаг өнгөрсөн бусуу
zochin 2020-09-10 202.179.25.106
boljil bna,jaachanch gesen oorchlolt goe bna
Зочин 2020-09-10 202.179.25.249
Хөшөө барьж байхаар доторхийг нь эхлээд тохижуулах хэрэгтэй . Дотроо төөрдөг байшин шиг л заваан юм байдаг ш дээ
Зочин 2020-09-10 124.41.67.231
орчныг нь гүйцэт тохижуулчихаад нээж болдоггүй юмуу. заавал нэг юм дутуу хийж байх юм
Tsogt 2020-09-10 114.19.55.8
Bairshilas oloogui bna. Ug zurag mash Urgun aguulgatai ontsgoi Burrell dee.
Зочин 2020-09-10 202.179.24.109
Хөшөө барьж улстөрд орох гэж байгаа хүмүүсийг бүү оруулаарай.
Зочин 2020-09-10 202.9.46.99
Хөшөө өөрөө аяндаа ургацан юм уу? эх нялхасын эмч дарга нар хүүхэд эмчлэхээ болиод өөрсдөө баримал хийдэг болцон юмуу? Ямар уран бүтээлч хийсэн нь илүү сонирхолтой, илүү мэдээлэл болох биш үү? Хүний хийсэн бүтээлээр худалаа гангараад л. Сонгуульд нэр дэвшихгээд байгаа юмуу хаашаа юм.
сам 2020-09-10 49.0.140.26
суурийн арай өндөр болж
soniuuchlkhuu 2020-09-10 103.229.120.51
Хөшөөг урласан уран барималчыгаа харин мартжээ дээ
Зочин 2020-09-10 64.119.26.169
Байшин дээрээс үсрэхээр бэлдэж байгаа юм шиг эвгүй харагдаж байна. Одоо дандаа хөшөө барихаа түр больчихвол яасийн?
Зочин 2020-09-10 64.119.23.140
ene hoshoo dornod aimagiin choibalsan hotod bas bgaa ch dee. harin gazart bgaar hiisen baisan daa…