“Борат 2” кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

“Борат 2” кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ

“Борат 2” кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ

Саша Барон Кохений тоглосон "Борат" киноны үргэлжлэл зураг авалтаа аль хэдийнэ дуусч, тусгайлан сонгосон цөөн тооны үзэгчид эхний үзвэрээ үзүүлээд амжжээ.

"Борат" киноны зураг авалт эхэлсэнийг хүмүүс өнгөрсөн сард Лос Анжелест Барон Кохеныг киноны гол дүрийн өмсгөлтэйгөө харагдахад анзаарсан билээ. Кино багийнхан зураг авалтаа нууцаар хийжээ. Гэвч Борат хэд хэдэн удаа усны хувцастай олны нүдэн дээр гарч ирж, хүмүүсийг эргэлзүүлсэн юм.

Өдгөө тэдгээр хүмүүс хариултаа авч байх шиг байна. Барон Кохен тийнхүү хачин авирлаж байсан нь ямар нэг сурталчилгаа, мөн түүний сүүлд ажиллаж байсан киноны үргэлжлэлийн аль нь ч биш, "Борат 2" киноны зураг авалттай холбоотой байжээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар, кинонд Борат марзан хэвээрээ ч өмнөх кинон дээрх шигээ сураггүй казак эр байхаа больсон байх аж.

Кино багийнхан зураг авалтаа нууцаар хийсэн шигээ бүх зүйл дээр нууцлаг хандаж, нарийн мэдээлэл хэнд ч өгөөгүй байгаа юм. Жишээ нь, тус киног чухам хэн найруулсан, хэзээ нээлтээ хийх, ямар форматаар бичигдсэн зэрэг нь нууц хэвээр байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж