"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн" | News.MN

"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ -аас дөрөвдүгээр сарын 20-ны шатахуун түгээх станцуудад /ШТС/ хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2020.09.10/ танилцууллаа.


Тус хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС дөрвөн агуулахын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгалт хийхэд шатахууны шахалтын хэмжээ марк дугаар зөрүүгүй, лац ломбо хөндөгдөөгүй гэрчилгээний хугацаа зөрчилгүй, түгээгүүрийн шахалт нь  зөвшөөрөх хэмжээнд хэвийн байжээ. Дээрх 19 ШТС-аас түүвэрчлэн авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг тус тус авч, нууц дугаараар кодлон Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид шинжлүүлжээ. 

Ингэхэд бүх дээжний октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Дараа нь наймдугаар сарын 6-ны өдөр 17 ААН шатахууны үнээ нэмсэн нь үндэслэлтэй эсэх чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа. Хяналт шалгалтын явцад ШТС-уудад шатахууны үнээ нэмэх талаар албажуулсан тушаал шийдвэргүй, үнээ нэмсэн зарим компаниуд борлуулж байгаа шатахууны үнээ ил тод мэдээлээгүй зэрэг зөрчил дутагдлууд түгээмэл гарчээ. Үүнтэй холбогдуулан таван зүйл бүхий албан шаардлагыг шатахууны үнээ нэмсэн ААН-үүдэд  ШӨХТГ-аас хүргүүлжээ.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, саванд ус хийж байгаа болон лаг байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар:

  • “Тэс Петролиум” ХХК-ийн  нөөцлөх савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • “Шунхлай Трейдинг” ХХК-ийн АИ 92 авто бензиний савнаас бага зэргийн лаг болон ус илэрсэн.
  • “Синчи ойл" ХХК-ийн 92 авто бензиний савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп”  ХХК-ийн савнаас ус илэрчээ. 

Сүүлийн хоёр жилд керосин зэрэг  завсрын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох болсон ба тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Иймээс үүнийг шатахуунтай хольж байна гэсэн хардлага ч байгаа талаар МХЕГ-аас хэлсэн юм.

Мөн Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа авто бензин, дизель түлшийг гааль буюу хил дээрээс дээж авч, долдугаар сард шинжилгээнд өгчээ. Дизель түлшний есөн дээж, авто бензиний 12 дээжийг ашигт малтмал, газрын тосны газрын  төв лабораторид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариуг гаргаж өгөөгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-10 202.55.191.130

ашигт малтмал, газрын тосны газрын төв лаборатори nootoi gazar yum shalga barivchil shorond hii

Avatar

Зочин 2020-09-10 66.181.161.9

Ийм муу шатахуун хийгээд машин хөдлөөд өл доголдохын гэтэл цагдаа нар машин чинь утаа хаяж байна гээд торгоод байхын бид яаж амьдрах болж байн аа малуудаа

Avatar

Зочин 2020-09-10 119.40.103.6

Арай ч дээ. Петровис-г буцааж ТӨРИЙН ӨМЧИД авч бусдыг нь ТАТАН БУУЛГААЧ. ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ үнэхээр хэрэгтэй байнаа. БЕНЗИН бусад ШАТАХ ТОСЛОХ бүтээгдэхүүний үнэ өслөө, вальютын ханш өслөө гэх зэрэг байдлаар Юмны үнэ дэд цэгтээ хүртэл өсөж байна. Тэдний Шунал арай дэндэж байна ХҮРЭЛСҮХЭЭ сай.даа

Avatar

Зочин 2020-09-10 202.21.117.210

Хогийн муу шунхлай, луйварчид, ханадаггүй шунал вэ нүгэл нь нүдээрээ гарнаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-09-10 150.129.142.23

Би Шунхлай, Петровис, МТ гурвыг л найдвартай гээд бинзен авдаг юм. ШУНХЛАЙ ХУЛЬХИ БАЙЖЭЭ.

Avatar

хүннү 2020-09-10 202.179.27.207

Энэ муу шуналтай хогнуудаас болж баахан машин дутуу шаталттай утаа хаясан, зарим нь хүч алдсан доголдсон юмнууд явж байна. Аль 7-сарын шинжилгэнниы хариу яахаараа одоо болтол гардаггүй юм. Гар хараад баыгаа юм уу? МХЕГ-хан керосин хольж байгаа талаар хардаад баых юм байхгүй шууд нотлооч. Танайх Мэргэжлийн Хардалтын Ерөнхий Газар болчоогүй байлтай.

Avatar

Зочин 2020-09-10 202.21.108.59

Заримдаа 92 хийхээр хүч алдаад учрыг нь олдоггүй байсан_ Бага зэргийн устай бензин шаачдаг л байж даа

Avatar

Ж 2020-09-10 121.118.238.75

Зөрчил гарсны дараа шаардлага хүргүүлэх, дахин хянах, дүгнэх, байнгын хяналттай байлгах зэрэг зарчмаар ажил хийдэг бол Монгол хөгжих байсандаа. Жил болгон л улсын төсвийн мөнгө тендерээр урсаж байна, явцын хяналт, үр дүнгийн хяналт гэж зүйл байхгүй болоод 30 -аад жил боллоо.

Avatar

Зочин 2020-09-10 66.181.180.174

Omno eniigee shalgaj chaddaggui bsn yumu

Avatar

Zochin 2020-09-10 202.9.46.240

Tes battomor biluu ih hurliin neeh 50 tod hyamdruilaad kart ogood huuraad us hutgaaduu

Avatar

Zochin 2020-09-10 202.9.46.240

Tord bgaa manuuhai novshnuud minee zam muu odoo benzin muu nasaaraa hodolmorloj heden tog huraaj yapon 10 jil bolson huuchin maahin oruulj irj avahaar boon tatvar avna gaali noat teevrii n agaar bohirdol deer n zam tam darkhani bas us shavartao benzin zailaachee ajlaa hiihgui bol bugd n**** be

Avatar

Zochin 2020-09-10 202.9.46.240

Bidnii tatvariin mongoor calingaa avaad suuj bgaa mergejliin hyanalt toriin baiguullaguud sar bur heden udaa ch bugdiig shalgaj bh heregtei novshnuud bugd

Avatar

Laj 2020-09-10 202.21.109.152

4-р сард хийгдсэн шалгалтын дүнг одоо мэдээлж л байдаг. Шинжилгээний хариу гараагүй гээд өдийд мэдээлж л байдаг. Хугацаатай үүрэг даалгавар өгөөд хариуг нь хугацаанд нь авдаг Төрийн албыг ингэж залгуулдаг ажил албан тушаалтан Монголд байхгүй юу? Төсөв мөнгө цалин авдаг хүмүүс хэвээрээ байж л байгаа. Ажлын үр дүн бол байдаггүй ээ.
Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой хүмүүс ажлаа хийхгүй бол бүгдийг явуулах хэрэгтэй шүү дээ.

Avatar

Laj 2020-09-10 202.21.109.152

Мөн Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа авто бензин, дизель түлшийг гааль буюу хил дээрээс дээж авч, долдугаар сард шинжилгээнд өгчээ. Дизель түлшний есөн дээж, авто бензиний 12 дээжийг ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариуг гаргаж өгөөгүй байна.
Aшигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийг хэн удирдаг байх уу?

Avatar

Зочин 2020-09-10 66.181.182.106

Эдгээр колонкуудыг яагаад хаахгүй байнаа,авилга байна уу

Avatar

zochin 2020-09-10 66.181.187.112

EDGEER KOMPANII TUGEEGUUREES SHATAXUUN AVAXAA BOLIYO BIDNIIG XULXIDAJ BAISAN YUM BNA SHUU DEE YUN US LAG VEE XUMUUSEE

Avatar

Зочин 2020-09-10 45.83.91.228

Эдгээр бензин колонкуудаас бензиний үнэ хямд ч байсан ч ерөөсөө авахаа больчих хэрэгтэй байгаа юм. Би бас Шунхлайг гайгүй гэж бодоод аваад байдаг байсан хулхи хогнууд юм аа

Avatar

Зочин 2020-09-10 202.126.89.191

Машины эд ангийн эвдрэл эдгээр дутагдлаас шууд үүдэлтэй иймээс иргэд хохирол оо нэхэмжлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-10 59.153.84.139

Хувхай луйварчид шуналын туламнууд үхээсэй

Avatar

Иргэн 2020-09-10 202.21.116.78

Зөөз….Октан нь хэмжээндээ хүрдэггүй гэдэг чинь жинхэнэ луйвар байна даа

Avatar

Зочин 2020-09-10 202.70.44.46

Эсэрнээрээ маш өндөр гараад байгаа чинь аюул шүү дээ

Avatar

2356 2020-09-10 103.206.195.230

Шунхлай зардал хэмнэх нэрээр шатахууны савыг хугацаанд нь цэвэрлэхээ больсон шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж