"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

"Дөрвөн ШТС-ын шатахуун хадгалах савнаас ус, лаг илэрсэн"

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ -аас дөрөвдүгээр сарын 20-ны шатахуун түгээх станцуудад /ШТС/ хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2020.09.10/ танилцууллаа.


Тус хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС дөрвөн агуулахын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгалт хийхэд шатахууны шахалтын хэмжээ марк дугаар зөрүүгүй, лац ломбо хөндөгдөөгүй гэрчилгээний хугацаа зөрчилгүй, түгээгүүрийн шахалт нь  зөвшөөрөх хэмжээнд хэвийн байжээ. Дээрх 19 ШТС-аас түүвэрчлэн авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг тус тус авч, нууц дугаараар кодлон Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид шинжлүүлжээ. 

Ингэхэд бүх дээжний октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Дараа нь наймдугаар сарын 6-ны өдөр 17 ААН шатахууны үнээ нэмсэн нь үндэслэлтэй эсэх чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа. Хяналт шалгалтын явцад ШТС-уудад шатахууны үнээ нэмэх талаар албажуулсан тушаал шийдвэргүй, үнээ нэмсэн зарим компаниуд борлуулж байгаа шатахууны үнээ ил тод мэдээлээгүй зэрэг зөрчил дутагдлууд түгээмэл гарчээ. Үүнтэй холбогдуулан таван зүйл бүхий албан шаардлагыг шатахууны үнээ нэмсэн ААН-үүдэд  ШӨХТГ-аас хүргүүлжээ.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, саванд ус хийж байгаа болон лаг байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар:

  • “Тэс Петролиум” ХХК-ийн  нөөцлөх савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • “Шунхлай Трейдинг” ХХК-ийн АИ 92 авто бензиний савнаас бага зэргийн лаг болон ус илэрсэн.
  • “Синчи ойл" ХХК-ийн 92 авто бензиний савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп”  ХХК-ийн савнаас ус илэрчээ. 

Сүүлийн хоёр жилд керосин зэрэг  завсрын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох болсон ба тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Иймээс үүнийг шатахуунтай хольж байна гэсэн хардлага ч байгаа талаар МХЕГ-аас хэлсэн юм.

Мөн Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа авто бензин, дизель түлшийг гааль буюу хил дээрээс дээж авч, долдугаар сард шинжилгээнд өгчээ. Дизель түлшний есөн дээж, авто бензиний 12 дээжийг ашигт малтмал, газрын тосны газрын  төв лабораторид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариуг гаргаж өгөөгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж