Япон Пхеньяны пуужинг сөнөөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Япон Пхеньяны пуужинг сөнөөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Япон Пхеньяны пуужинг сөнөөнө

 

Хойд Солонгос хоёрдугаар сарын 8-25-ны хооронд сансрын хиймэл дагуул хөөргөхөө зарласан юм. Тэгвэл Японы батлан хамгаалахын сайд генерал Накатани баллистик пуужингаас хамгаалах ангид бэлэн байдал зарлаж, тэнгисийн эрэгт “Aegis” сөнөөгч, “Patriot” пуужингийн системийг байрлуулахыг тушаажээ.

 

Олон улс Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх нэрээр баллистик пуужин харвах гэж байна хэмээн хардаж байна. Хэрэв Хойд Солонгос баллистик пуужин хөөргөвөл Япон замд нь сөнөөх аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Пхеньян алсын тусгалын пуужин хөөргөснийхөө хариуд “их үнэ” төлнө гэдгийг анхааруулсан байна.

 

Өмнө нь 2012 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгос алсын тусгалын пуужин хөөргөсөн нь Азийн хөрш орнуудыг нь цочролд оруулсан билээ. Хойд Солонгос  “Unha-3” пуужингаар  хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж сансрын тойрогт орсныг мэдээлж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-03 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=RbRfWd0sL3Y

Зочин 2016-02-03 203.91.118.70

Дотоодын цэргээр яах нь вэ? АНусууд ард түмний бухимдлаас айж байгаа юм байна.

Зочин 2016-02-03 202.9.41.249

Япон цөмийн бөмбөг тив алгасагч пуужин хийж авбал таарна.

Зочин 2016-02-03 202.9.41.249

Япон цөмийн бөмбөг тив алгасагч пуужин хийж авбал таарна.

Зочин 2016-02-03 27.123.214.103

Замаа ч барьж чадахгүй дэмий л шүүмжлэхээс цаашгүй манайхыг бодвол хийж чаддаг, бүтээж чаддаг л юм байна.

Зочин 2016-02-03 203.91.118.70

Умардын харвасан пуужин японыг даваад Номхон далайд унасан хойно нь америкууд мэдээд японд хэлж байсныг санах юм байна.

Зочин 2016-02-03 202.21.106.165

uuchlaarai unendee bol buudaj unagaj chadahgui. amerik hoid solongostoi baildah yamar ch sonirholgui. hoid solongost deeremdeh zuil yu ch baihgui uchraas ter shuu dee

Зочин 2016-02-03 124.158.124.157

Энэ Ким Жон Ун гэдэг тэнэг мангар пацааны тэр устөрөгчийн ч байна уу цөмийн ч байна уу бөмбөг нь алдаа гаргаад өөрийнх нь ордонг газартай нь тэгшилчихээсэй.

Зочин 2016-02-03 103.26.193.80

Тэрний ордон хаана ямар байрлалд байдагийг мэдэх үү. Яахав хүүхдийн л санаа л даа, хөөрхөншдээ

Зочин 2016-02-03 49.0.161.219

jijigheen gazar der baigaa uls haa holdoo aj