"Минскийн бослого хөдөлгөөнийг АНУ зохион байгуулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

"Минскийн бослого хөдөлгөөнийг АНУ зохион байгуулж байна"

"Минскийн бослого хөдөлгөөнийг АНУ зохион байгуулж байна"

Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко улсдаа өрнөж буй засгийн газрын эсрэг жагсаалын талаар үзэл бодлоо хуваалцжээ. Европын хамгийн сүүлийн дарангуйлагч гэгддэг тэрбээр 1994 оноос хойш зургаан удаа сонгогдон, улсаа 26 жилийн турш удирдаж байгаа билээ.

Лукашенко Ерөнхийлөгчийн суудалд удаан суусан ч буух талаар огт бодохгүй байгаа, АНУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Вашингтон Польш, Чех дэх төвүүдээсээ удирдан Телеграм цахим сүлжээг ашиглан бодит байдлыг дэвэргэж, бослогод уриалж, улмаар эсэргүүцлийн жагсаал цуглаан, бослогууд зохион байгуулж байна. Энэ зүйл удахгүй ОХУ-д ч тохиолдож магадгүй” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж