Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна | News.MN

Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна

Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна

Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна

Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эмэгтэйчүүд нэгдэн “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд үндэсний хувцсаар ижилссэн Нийслэлийн боловсролын байгууллагын эх хэлний багш нар билгүүн номч Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлгийг уншсан юм.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Д.ЧОЙНЯМ:

-Босоо монгол бичгийг 1944 онд уйгаржин бичгээс халж, Ардын намын засгийн газар крилл үсэгт хөрвүүлсэн нь үндэсний хэл соёлын түүхэн өвийг олон нийтэд таниулахад сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. Өнөөдөр босоо монгол бичиг хэлмэгдсэн өдөр. Тийм учраас бид энэхүү түүх соёлын үнэт өв өө ЮНЕСКО-д бүртгүүлэх хүртэл анхаарал хандуулан олон нийттэй хамтран ажиллаж байна.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Б.ОЮУНЧИМЭГ:

-Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Бид үр хүүхдээ хайрладаг шиг эх хэлнийхээ дархлааг мөн хадгалж, хайрлах хэрэгтэй цаг үе ирээд байна. Сонсож, уншихад нүд чих баясгадаг аялгуу тансаг эх хэл маань өдрөөс өдөрт хэрэглэгдэхгүй болж, уйгаржин бичгээ мэдэх хүн ховордож байгаа учир ээжүүд, эмэгтэйчүүд бид нэгдэн, өнөөдөр энэхүү нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулагчид "Цаашид энэхүү нөлөөллийн арга хэмжээ ЮНЕСКО-Д монгол хэл, бичгийн соёлыг бүртгүүлэх хүртэл олон нийтийн дунд давалгаа үүсгэн үргэлжлэх болно" гэж хэллээ.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ааа 2020-09-10 202.126.90.107

Эх хэл бишээ сэтгүүлч минь монгол бичгээ өмөөрч жагссан юм. Хэлмэгдсэн монгол бичиг минь гснийг уншиж бнжу

Avatar

Зочин 2020-09-10 202.126.90.154

МЭДСЭН БОЛ ОЧИЖ ДЭМЖИХ БЛАА. МАНАЙ ГЭР БҮЛИЙН 5 ТОМ ЖИЖИГ НӨХӨД ХУУЧИН МОНГОЛ БИЧГЭЭ ХАМТДАА СУРАХААР ШИЙДСЭН. ККК

Avatar

irgen 2020-09-10 64.119.27.149

uuhai uuhai uuhai ochij chadaagui Mongol hun buhen Ta buhneer baharhaj baigaa ba bie setgeleeree urgeljluulen ulam tuucheelj demjih bolnooo.

Avatar

Өөөө 2020-09-10 202.126.90.107

Уухай бишээ Хураай

Avatar

dsf 2020-09-10 122.201.23.75

sain bn

Avatar

зочин 2020-09-10 103.26.194.24

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж