УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “хүлээн зөвшөөрсүгэй” гэснийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” хэмээн өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгасан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан тогтоолд өөрчлөлт оруулах ёстой. Тогтоолд өөрчлөлт оруулсан талаар албан ёсоор бичгээ Үндсэн хуулийн цэцэд илгээн мэдэгдэх хэрэгтэй. Дээрх асуудлыг УИХ эцэслэн шийдээгүй байхад Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаан хийх гэж хоёр удаа зарлаад өнгөрсөн долоо хоногт хурлаа хийсэн байна. Тиймээс бичгээ бид албажуулан явуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэр гаргасан бол бид ийм тогтоол гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж