Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуусав. Одоо хуулийн дагуу Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт, материалыг шалгаж дууссаны дараа буюу есдүгээр сарын 16-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Орон нутгийн сонгуульд оролцож байгаа намуудын хувьд нийслэлд илүү их ач холбогдол өгч, нэр дэвшигчдээ тодруулсан нь тодорхой.
Ерөнхийдөө энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН, АН хэн хэнийг өрсөлдүүлэв гэдгээс сонгуулийн үр дүнгийн ерөнхий зураг тодорхой гэхэд буруудахгүй болов уу.
У.ХҮРЭЛСҮХ, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ТӨЛӨВЛӨСӨН “ЖҮЖИГ”
Түүнээс гадна улс төрийн намуудын нэр дэвших ажиллагаа хэрхэн өнгөрсөн, хэн хэн өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэв гэдэг анхаарлын төвд байна. Ялангуяа эрх барьж буй МАН-ын хувьд хэн хэн нэр дэвших хүмүүсийн нэрсийг зурж, өөрсдийн хүнээ дэвшүүлсэн бэ гэдэг анхаарал татаж буй. Учир нь, энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын нэр дэвшүүлсэн 45 нэр дэвшигчийн 33 нь шинэ нэр дэвшигчид байгаа юм. Нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд “зодоон”, “маргаан”, бүр МАН-ын генсек нь хуралдаа сууж чадаагүй гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар нар хоорондоо зодолдсон, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ томилгоонд оролцож чадаагүй хэмээн яригдах болсон нь учиртай. Өөрөөр хэлбэл, энэ бол МАН-ын гурван толгойн хооронд ярилцаж, эртнээс бэлтгэсэн “жүжиг” гэж харагдахаар байгаа юм. Энэ нь нэр дэвшигчдийг хэн хэний хүн бэ гэдгээс ч тодорхой харагдана. Тухайлбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баянзүрх дүүрэгт өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол Ерөнхий сайдын хувьд Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт өөрийн хүмүүсээ, Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазарын хүмүүс нэр дэвшиж байгаа бол Сүхбаатар дүүрэгт Сү.Батболдын фракц, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хотын экс дарга С.Амарсайханы хүмүүс нэр дэвшсэн харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар бялуугаа эн тэнцүү хувааж хүртсэн гэсэн үг.
Энэ гурван хүнийг таарамжгүй харилцаатай байгаа гэх мессеж өгч байгаа нь тэдний нэг төрлийн “мэх” бололтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нам дотроо өрнүүлсэн тэмцэл нь одоо ч өрнөж, М.Энхболдын талынхныг энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлээгүй бололтой. Тэд УИХ-д олон болсон шигээ нийслэлд ч олонх болж, өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлэхээр зэхэж яваа бололтой.
АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ОРОЛЦОО"
Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд МАХН, ШИНЭ хамтарч оролцож байгаа учраас эрээвэр хураавар нэр дэвшигч өрсөлдүүлжээ. Одоогийн нам, нийслэлийн нам нь ч үүрэг гүйцэтгэгч дарга нартай боловч энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулчихсан. Энэ нэр дэвших ажиллагаанд АН-ынхан гэхээс илүү Ерөнхийлөгчийн томилгоо олонх болсон гэж улс төрийн хүрээнд ярьж эхэлжээ. Гэхдээ мэдээж дүүргийн намын хорооны гишүүд, төлөөлөгчдөөс багаа бүрдүүлсэн, өнгөн дээрээ цэвэрхэн харагдах боловч хөшигний ард Ерөнхийлөгч энэ томилгооны заримд нь гар бие оролцсон гэх.
Нийслэлийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваагийн хувьд шинэ залуучуудаар багаа бүрдүүлж, эрх баригчдын луйварт цэг тавьж, нийслэлд олон ажил хийнэ хэмээн ам гараад буй. Гэхдээ АН-ын нэр дэвшигчдийн талаар учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуулийн хөрсөө бэлдэж байна гэх яриа ч гарах болов.
Ямартай ч МАН, АН нэр дэвшигчдээ тодруулчихлаа. Хэн хэний хүн бэ гэдэг сонгогдож гарч ирээд хийх ажлаас нь тодорхой харагдана. Улс төрийн хүрээнд хаях чулуу бүхэнд оногдохгүй шиг сонголтоо хийх нь сонгогчдын үүрэг. Ялангуяа иргэдийн амьдралд хэрэгтэй, шаардлагатай шийдвэрийг гардаж хийдэг учраас орон нутгийн сонгууль илүү хариуцлагатай, чухал сонголт хийх сонгууль юм шүү, сонгогчид оо.
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-09-10 66.181.190.253
MAH-IIG ZAILUULNAA.MAG-IIN MAFIINHANG BUGDIIN BUUDAJ L MONGOLD SAIN TSAG IRNE.
АН жирийн гишүүн 2020-09-10 202.70.44.116
АН нам аль хэдийнээ ялагдсан. Хайран нам минь. Түүхийн тавцанаас алга боллоо доо. Очиж очиж Энхбаяртай нийлээд байхдаа яахав дээ. Даан ч дээ…
Зочин 2020-09-10 64.119.25.12
МАН АН хоёр намаас л хүн сонгож болохгүй шүү Өөр намаас л сонгоорой
Зочин 2020-09-10 203.169.50.97
Ийм дэмий юм Чимэг гэгч бичиж, бид уншсан болж цагаа үрэх хэрэг юун
Зочин 2020-09-10 64.119.22.234
ХҮН гэж том өрсөлдөгчийг дурдахгүйгээр яаж дүгнэлт хийж бнаа? Тэд юм дуулгана аа. АН МАН цаашаа
Иргэн 2020-09-10 59.153.115.21
МАН АН хоёроос сонгох хэрэггүй биздээ. Хувааж идэж хөлжөөд дуусах нь тодорхой
зочинЗочин 2020-09-10 103.68.107.37
бзд -ийн одоогийн засаг дарга юу хийсэн вэ дотоод аудтиын архины хамааралтай, нябо-тайгаа гэр бүлийн хамааралтай болсон даргаа халж чадахгүй хийсэн хяналт шалгалтгүй байж юун пүүргийг дахин удирдах вэ
Хан-Уул дүүрэг 2020-09-10 202.9.46.30
18-р тойрогт дэвшиж байгаа Ж.Алдаржавхлан, ҮЭ тодотголтой Ж.Мягмар авгай хоёр бутэхгуй ээ битгий дэмжээрэй
Зочин 2020-09-10 202.9.46.30
пүрэвдаваа гэж нөхөр дүүргийнхээ хогийг сар нэг удаа ачиж чадахгүй байж хотыг цэвэрлэнэ гэж юу байхав дээ худлаа гэвэл зүгээр нэг 23 -р хороогооор яваад үз схд дүүрэг яаж хөгжиж байна сбд яаж бна чд зам харилцаа яаж тавигдаж гэтэл баянзүрх хогоо ядаж сардаа авч чадахгүй нэр дэвшээд гарахгүй сонгуульд зардаг яасан их мөнгөтэй юм бэ хамгаалах хүн бна уу хамгаалж бичвэл баримт тавиарай
Иргэн Тулгаа 2020-09-10 103.229.123.172
АН МАН аль нь ч хэрэггүй. өөр намуудаас сонгоно. Дэндүү муу байна. Одоо энэ төрд байсан хүмүүс өөр амьныхаа ажлуудыг хийж авьдрах хэрэгтэй. Ил тод олон талт байж, хээл хахууль авилгыг арилгах хэрэгтэй. Ажиллах чадвартай хүсэлтэй нь сайхан атьдардаг нийгэм хэрэгтэй. Одоо бол хэн мэдээлэлд ойр, бялдууч зусарч, хахуульч, жалга довч, зарчимгүйч, шунахайч нар нь мөнгө олж завшиж амьдарч байгаа нь засарахгүй байна. Соц үед өлсөж цангаж ховор хомс байсан хүмүүс ишгэндээ цадаагүй хонь гэдэг шиг юм байна
Irgen 2020-09-10 70.181.124.42
Ardchilaliin tuluu byh hychin negdeh heregtei.
Доржсүрэн 2020-09-10 50.101.118.166
Хүмүүсээ энэ дэндүү юм бишүү дандаа төрд гарсан хүмүүс хоорондоо тохиролцож дахин дахин төрд гарч улс орондоо төдийгүй дэлхийн доог тохуу болдог .Ард түмэн минь бид энэ
заваан хүмүүсийг өөрчилөх чадвар алга уу? Улс ороны хөгжил , хүмүүс ядуурал гэмт хэрэг замбараагүй байдал хэрээс хэтрээд байна Ман-г бид чадвал шүүхэд өгөх, биднийг гучин жил удирдсан улсын хөгжилд доройтож хүмүүсийг доромжилж байна гэж их юм байна даа бичвэл
Зочин 2020-09-10 202.126.88.180
ХҮН намд итгэл хүлээлгэж хэд хэдэг хүн гарах болов уу.
Зочин 2020-09-10 192.82.70.27
Менгенеес салгаагуй тохиолдолдямар ч сонгууль утгагуй!!!
овоо доо 2020-09-10 103.11.192.34
МАНгаруудын талаар ингэж овоо том харж чаддаг сэтгүүлч бас байдаг байна шүү. Эрх ашгаар нийлсэн гарууд яг л ингэж тохироогоо жүжгээр дараад тэврэлдэж байгаашд
Монголын улс төр өө гэж 2020-09-10 150.129.143.202
Монголын улс төр өө гэж. Энэ заваарсан байдлаас ойрын 30 жилдээ лав салахгүй, хараад байгаарай. Яагаад гэвэл бид монголчууд юм чинь.
Д 2020-09-10 182.160.33.172
Энэ тэнэгээс салсан дээр шүүү
Зочин 2020-09-10 202.9.46.35
Kheneed ter ve
Зочин 2020-09-10 80.98.41.154
Юу ч бичээд байгаа юм. Баас. Гэснээс Сумьяабазар гэж боловсролгүй шуналтай дээрээ хорчин заваан бөх улс төрөөс зайлаасай
Зочин 2020-09-10 202.170.68.38
зайлуул
ББ 2020-09-10 66.181.177.147
Хүрэлсүхэд хааяа шанаа өгөөд зүгээр юм бишүү?
Irgen 2020-09-10 122.201.19.99
Oron nutagiin songuulid ESiin haa bagiig demjnee amjilt hvsej bna MANiig hulgaich geed bh ym ta nariin yug awsan ym
Зочин 2020-09-10 66.181.169.108
Энэ удаа МАНд өгөөд 4 жилийн хугацаанд хэрхэн ажиллахыг харах нь дээр болов уу. АН-ыг сонгочихоор 4 жилийн дараа бие бие рүүгээ чихээд хариуцлага хүлээх хүнгүй болчихно.
Зочин 2020-09-10 202.126.90.120
МАНгарууд өнгөрсөн дөрвөн жилийг өгсөн юуч хийгээгүй одоо бол үгүй
Шатарчин хүн 2020-09-10 59.153.115.85
Байж болох л стратеги байна… Гэхдээ бас дахин хэлэхэд АН МАХН-тай нэгдсэнээр игэдэд сонголт олголгүй хүмүүс бас л МАН-ын хүнийг дугуйлах бхаа даа
Зочин 2020-09-10 202.9.46.30
Хүний нь харна
ХҮҮК 2020-09-10 202.179.25.121
Заваан луйварчид манай Монголоос зайлаарай
Зочин 2020-09-10 202.126.90.16
МАН -ын луйварчидаас аль болохоор хол баймаар байна шүү.Иргэд маань хүния эрх эрх чөлөөг хамгаалж тэмцэх цаг болжээ.МАН Уго Чавосын дэглэмийг тогтоох хүсэлтэй байгаа юм байна шүү
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ҮНЭНИЙ ТУЙЛД ХҮРЭГЧДИЙН ХЭТ МЭДЭМХИЙРЭЛ 2020-09-10 150.129.142.23
Манай хөдөөгийн хөх өвгөчүүл юмыг “үнэн”, “зөв” гэж хэлдэггүй. Тэд “ОРТОЙДОГ ШҮҮ” гэнэ.Энэ нь зуун хувь төгс үнэн гэж байхгүй, үнэний хувь байна гэж байгаа хэрэг.Гэтэл өнөөгийн монголчууд бид үнэний туйлыг олчихсон хүн шиг аашилцгаана. Үндсэн хуулийн саяын өөрчлөлт хийсэн хүмүүсийг ноён Бат-Үүл урвагч гэж баруун талаас нь хэмлэж байхад ноён Энхбаярын намынхан гадны захиалгаар ард түмний эрх ашгаас урвалаа гэж зүүн талаас нь хэмлэж байна.Үнэний туйлд хүрэгчдийн хэт мэдэмхийрэл юм даа.
Зочин 2020-09-10 202.21.113.238
Ebee odoo bolyoooo. tertee tergui chi duusaa
даш 2020-09-10 66.181.190.208
ЭНХБАЯРЫГ МОНГОЛЧУУД АЛЬ АЛЬ ТАЛААС НЬ САЙН МЭДДЭГБОЛСОН. ОДОО ЮУ ХҮСЭЭД АМЬТНЫ ДООГ БОЛООД ЭНД ТЭНД ҮЗЭГДЭЭД ЯВДАГ БАЙНА АА? НОМОО БАРИАД ТОМООТОЙ, ТОХИТОЙ СУУВАЛ ЯАСАН ЮМ БОЛ ДОО. ЭХНЭР, ХҮҮХЭД НЬ ХЭЛДЭГГҮЙ, ХАМТ ГҮЙЛДЭЭД Л БАЙХ НЬ НЭН ИНЭЭДЭМТЭЙ.
зочин 2020-09-10 66.181.161.70
Хүрэлсүхийн тушаалгүйгээр тагнуулынхан хөдлөхгүй л дээ …ОюунЭрдэнэ ийгээ тагнах нэг учир шалтгаан байж л дээ …
Onom 2020-09-10 202.179.21.241
Үгүйлэн, наад өвгөн чинь их солиороод энэ элдэв томилгоонд сөрөх тагнуулын нэр барьж ороод ер нь солиорсон нөхөр блээ
зочин 2020-09-10 202.179.25.243
Шүдлэн коммунистуудын дарангуйлалын з****г болж хоол олж идэцгээдэг ЦАГДАА, ,ТАГНУУЛЫНХАН ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ХҮҮХДҮҮДИЫНХЭЭ ХУВЬ ЗАЯАГ ХАЗАЙЛГАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ НЬ ИХ ӨРӨВДӨЛТЭЙ
зочин 2020-09-10 202.179.25.243
Харгис ЦАГДАА МАФИЯГ ЯАЖ ТАРААХ ВЭ?????
9 2020-09-10 202.21.108.212
.