Маргааш Төрийн ордоны их танхимд соёл урлагын арга хэмжээ болох аж. Үүнд бэлтгэж буй урлагынхан бэлтгэлдээ нилээдгүй ядарсан бололтой. Ордны танхимийн буйдангууд дээр таран хэвтэцгээжээ. Тэдний зарим нь үнэхээр ядарсан бололтой хурхиран унтах бөгөөд тэдэнд саад болох хэн ч байсангүй. Учир нь ордонд ажиллаж буй гишүүд, дарга нар бараг байхгүй бөгөөд амрах, хөдөө орон нутагт явж байгаа. Хэрэв ийм эзгүй үед биш байсан бол хэн нэгэн ордны сандал дээр унтах нь битгий хэл хэвтэж байхыг харвал сүйд болох юм.
Б.Энхмандах
Б.Энхмандах