Серби улс ЕХ-ны шахалтаар Беларусьт болох сургуулилалтад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Серби улс ЕХ-ны шахалтаар Беларусьт болох сургуулилалтад оролцохгүй

Серби улс ЕХ-ны шахалтаар Беларусьт болох сургуулилалтад оролцохгүй

Беларусь улсад энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд “Славян ахан дүүс 2020” байлдааны сургуулилалт зохион байгуулагдах юм. Тус сургуулилалтад Беларусь, Орос, Серби улсуудын зэвсэгт хүчнүүд оролцох байсан ч Серби улс энэ удаад түдгэлзжээ.

Европын Холбооны удирдлага уг ажиллагаанд оролцохгүй байхыг Белградын эрх баригчдаас шаардаж, Серби улсын засгийн газар ирэх зургаан сарын хугацаанд ямар ч улс оронтой хамтарсан цэргийн сургуулилалтад оролцохгүй байх шийдвэр гаргасан байна.

Бусад бүх улс оронтой ижил тэгш харилцах, НАТО-ийн Энхтайвны төлөөх түншлэлийг сурталчлах хөтөлбөрийн гишүүн Серби улс цэргийн төвийг сахих байр сууриа баримталж NATO, АНУ, Европын Холбоо, Хятад улстай батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа түр зогсоож байгааг Сербийн Батлан хамгаалахын сайд Александр Вулин мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ТАСС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж