10 телевизийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

10 телевизийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүллээ

10 телевизийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Оюуны өмчийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ оны долдугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалт хийжээ. Шалгалтаар улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтад хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан тус газраас “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 14 дүгээр 1 хэсэг, мөн  зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2020 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх хууль тогтоомж, дүгнэлтийг үндэслэн 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол гаргаж, есөн хуулийн этгээдийн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, нэг хуулийн этгээдийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.

Эх сурвалж: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж