Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд ороод буй монголчуудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Шадар сайд Я.Содбаатарт өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу 300 сая төгрөгийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.
Уг шийдвэрийн явц ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "300 сая төгрөгийн хөрөнгийг зорилтот бүлэгт, нэн шаардлагатай иргэндээ өгөхөөр ГХЯ, гадаад улсад байгаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.
Бидэнд өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар хэдийгээр нэр нь тусгай үүргийн нислэгт орсон боловч санхүүгийн боломжгүйн улмаас онгоцны билетээ авч чадаагүй 142 хүн байна. Есдүгээр сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх тусгай нислэгт нийтдээ 15 хүний эх орондоо ирэх зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгох шийдвэрийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.
Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Прагийн нислэгийг оролцуулаад 215 иргэний эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар ярилцаж, өчигдөр дахин 80 хүнд эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардал олгох болсноо мэдэгдсэн.
УОК-ын шийдвэрээр олон улсын байгууллагатай хамтран бид аль болох 140 хүнээр хязгаарлахгүйгээр олон иргэнд тусламж хүргэхээр ажиллаж байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгөд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэхтэй холбоотой бүх шаардлагыг хангаж байгаа" гэв.
Зочин 2020-09-10 66.181.186.145
Ө.Энхтүвшинг мэдээгүй байхад хүү Золбоотын төлбөрийг буцаагаад өгчихвий дээ, аавд нь эхлээд дуулгаарай. Өмнө нь бас мэдээгүй байхад нь дэд сайд болгож аавын нь их уурлуулсан шүү.Манай төрийн ажил ингэж явдаг юм уу эсвэл Ө.Энхтүвшин ард түмнээ доромжлоод байгаа юм уу?
irgen 2020-09-10 66.181.161.42
yok hamaatan sadnaa unegui teeverleh argaa oljeed
Зочин 2020-09-10 66.181.186.145
Яг тийм нэр усиай нь сайн шалгах хэрэгтэй
иргэн 2020-09-10 76.107.165.63
за энэ худлаа шүү. Монголчууд ч зальтай шүү дээ.
Зочин 2020-09-10 64.119.18.77
Заа ёстой мэдэхгүй юм. Монголоо голоод баа баа, гадаадыг шилээд гоо гоо гээд явсан даа, олонхи нь…
Зочин 2020-09-10 202.126.88.198
Татварын мөнгийг ингэж үрэх хэрэггүй. Тэд зээлээд эргүүлж улсад төлөх бол байж болох юм.
монгол хүн 2020-09-10 43.242.242.75
БҮҮ БАЧИМДАА ӨӨРСДИЙ ЧИНЬ Ч ЭЭЛЖ ИРНЭ.
монгол хүн 2020-09-10 43.242.242.75
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ЭНЭ ТЭР ГЭЭД Л БАЙХ ЮМ ӨӨРСДӨӨ ХЭДИЙГ ТӨЛСӨН БОЛ ДОО!!! ЗА ТЭР ЯАХАВ ИРГЭДИЙНХЭЭ НЭГ ХЭСЭГИЙГ ХҮНД БАЙДАЛД ОРЖ ОНЦГОЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЭД БАЙХАД ТӨР ГАРАА СУНГАХ ЯАГААД ШУДРАГА БИШ ГЭЖ. ТӨСВӨӨС ГАРГАСАН Ч БОЛНО ШҮҮ. ГЭХДЭЭ ЭНЭ УДААД ГАДНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛААР ЗАРИМ МААНЬ ХҮНД БАЙДЛААС ГАРЧ БАЙНА. БАЯРЛАХЫН ОРОНД ХАРААЛАА УРСГААД Л ХҮН ЧАНАРАА ХАРЛУУЛААД ЯАХНАВ ДЭ! АТААРХАЛ УУ? ЭЭЛЖ ИРНЭ ШҮҮ !!!
Жирийн иргэн 2020-09-10 202.9.40.69
Бид ер нь ямар ард түмэн болчихвоо… магадгүй мөхөл рүүгээ явж байгаа юм бол уу.
Харлуулалт, хардалт хирээс хитэрлээ. Гэгээлэг байцгаая. УОК, нисэхийхэндээ амжилт хүсьеэ.
Zochin 2020-09-10 103.68.107.114
Гадаад Тэнэхэд зориулж бас монго огно
mamSM 2020-09-10 202.9.40.47
xeden darga nariin xuuxdiin ner orox n dee
Зочин 2020-09-10 107.77.173.63
Улсын зардлаар ирж байгаа товарищуудыг нэр устай нь,зураг хөрөгтөй нь нийтэд ил тод мэдээлж болдоггүй юм уу? Татвар төлөгчдийн мөнгөөр ирж байгаа хүмүүсийг татвар төлөгчдөд нь ил мэдээлэх нь зүйтэй гэж бодож байна.
Mongol 2020-09-10 109.254.248.34
Монголоос өөр өөрийн иргэддээ хилээ хаачихдаг улс дэлхийд байхгүй байхаа. Тэр хүмүүс буцах зардалтай байсан байхоо. Гадаадад олон сар гацсанаас мөнгөө барсан байлгүй. Цөөхөн моноголчууд нэгнийгээ хайрлах л хэрэгтэй юм байгаа юм.
Зочин 2020-09-10 82.209.145.52
Европоос гарж байгаа монголчуудад эндхийн гадаадын иргэн харьяатын алба нь санхүүгийн бүх асуудалыг нь бүр тусгаарлагдан байрлах байрны $ хүртэл Монголд өгж байгаа юм.!!!!!? Манай төрийнхөн өөрсдөөсөө гаргаж байгаа юм шиг л шаахын.?????
зочин 2020-09-10 139.5.219.64
end ireed 142 Prius avch ynaval gaihah zuilgui.
монгол ах 2020-09-10 43.242.242.75
хашир прюсээ шахчих гээд л… тусгаарлалт энэ тэр гээд жаахан хүлээх л болох нь дэ хөө..
зочин 2020-09-10 103.26.195.15
Тэнүүлчдээ татвар төлөгчдийн мөнгө, гадаадын зээлийн мөнгөөр татан авчраад л МАН төрөө удирдах чадвар нь алдагджээ. Засгийн толгойд гарсан хүмүүсийн ухаан ялзарсан байна. Солихгүй бол дампуурлаа шүү.
Зочин 2020-09-10 66.181.165.215
terbumaar mashin avdag baij ter olon mongolchuudad 1 mashinii mungu gargaj baigaa yumuu
зочин 2020-09-10 103.26.195.15
ах дүү нараа төрийн зардлаар авч ирэхээр болжээ. Содбаатар гэдэг махан толгойт ард түмнээ ялгаварлан гадуурхаж эхэллээ. Замын зардалгүй хүн гадаадад амьдардгүй юм. Зардлыг ар гэрийнхнээс нь гаргуулах хэрэгтэй. Энэтхэгийн ламаахай нарын зардлыг ар гэрийнхнээс гаргуулсан. Ирээд 21 хоногийн зардлыг Содбаатар, Энхтайван нарөаар төлүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүс чинь хадгаламжид хэдэн зуун саян хадгаламжтай л байгаа. МАН дэндүү их ялгаварлаж байна шүү.
Зочин 2020-09-10 192.82.64.153
Зардалгүй хүн Монголоос явдаггүй л байхгүй юу муусайн луйварчид
Зочин 2020-09-10 203.217.139.242
Өөрсдийнхнөө одоо бүр үнэгүй авах боллоо. Олон удаа хэрэглэсэн арга даа.
иргэн 2020-09-10 202.131.227.82
наад нөхдүүд чинь монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж татвар төлж байсан юм уу? бидний төлсөн татварын мөнгийг ийм зүйлд зарцуулаад баймааргүй байна шүү.
иргэн 2020-09-10 202.179.25.224
ОДОО БҮГДЭЭРЭЭ МӨНГӨГҮЙ , ЧАДВАРГҮЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭНЭ ДЭЭ.
Иргэн 2020-09-10 103.212.118.56
Зардалаа төлөх чадваргүй юм бол Монголоос яаж явсан юм бэ. Короно гараагүй бол өөрөө зардалаа гаргаад л ирэх бсан биз дээ. Зүгээр л больчих. Тэднээс ядуу хүн монголоор нэг бна
Иргэн 2020-09-10 66.181.161.46
Одоо бүгд төлбөрийн чадваргүй болно. Ийм хөгийн аргаар мөнгө иддэгээ болиоч булайнуудаа
иргэн 2020-09-10 202.131.227.82
төлөх чадвартай болоод л дуртай даа гадаад явсан байлгүй дээ. Наадахаа болиоо
зочин 2020-09-10 103.14.36.18
нээлттэй зарлаарай. ямар хүмүүс юм болдоо
Зочин 2020-09-10 64.119.27.175
ЭНЭ БОЛ ШУДАРГА ЁСОНД ЯАВЧ НИЙЦЭХГҮЙ. ДУРТАЙДАА ГАДАГШААГАА ТЭНҮҮЧИЛЖ АЛГА БОЛЧИХООД ТЭДНИЙ ТӨЛӨӨ ХҮМҮҮСИЙН ХӨЛС ХӨДӨЛМӨРӨӨ ШАВХАН БАЙЖ АЖИЛЛАСАН ТАТВАРЫН МӨНГИЙГ ИНГЭЖ ГАРЫН САЛААГААР УРСГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭДЭНД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ?
Зочин 2020-09-10 124.41.67.231
олон улсын тусламжийн мөнгөнөөс гаргаж байгаа юм бишүү