Зимбабве хятадуудын нүүрс олборлох лицензийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Зимбабве хятадуудын нүүрс олборлох лицензийг цуцалжээ

Зимбабве хятадуудын нүүрс олборлох лицензийг цуцалжээ

Зимбабве улсын Засгийн газраас бүх дархан цаазат газар нүүрс олборлохыг хориглох шийдвэр гаргажээ. Ингэснээр Хванге байгалийн цогцолбор газарт нүүрс олборлох эрх авсан Хятадын хоёр фирмийн лиценз цуцлагдсан байна. Хвангед 40 мянга гаруй заан, нэн ховордсон хар хирс зэрэг олон төрөл зүйлийн амьтад бий. Үүний зэрэгцээ голдуу хятадууд олборлолт явуулдаг томоохон голын ай сав газруудыг хамгаалалтад авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт уурхайн олборлолт явуулах нь экологийн доройтолд хүргэж байгааг байгаль хамгаалагчдын зүгээс эсэргүүцэн, кампанит ажил өрнүүлснээр тус улсын Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан аж. Нүүрсний олборлолт явуулахын тулд геологийн судалгаа хийж, зам барих, хөрс хуулах, өрөмдлөг хийх зэргээр байгаль орчныг сүйтгэнэ гэж идэвхтнүүд эсэргүүцжээ.

Хятад нь Зимбабве улсын хувьд гол хөрөнгө оруулагч нь бөгөөд Засгийн газрынх нь хамгийн ойрын холбоотон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж