Тогтвортой хөгжлийг хангахад хамтран ажиллахыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийг хангахад хамтран ажиллахыг урьж байна

“Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” нь Нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т тусгагдсан  төсөл хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага юм.

Иймээс дээрх баримт бичгүүдэд тусгагдсан эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох хүсэлтэй хувь хүн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг  хамтран ажиллахыг урьж байна.

Сонирхсон хувь хүн, хуулийн этгээд баримт бичгүүдийг www.ublegal.mn болон www.legalinfo.mn цахим хуудаснаас харж  болно.

Дээрх баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувь хүн, хувийн хэвшлийн төсөлд дараах шалгуурыг тавина. Үүнд:

  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т нийцсэн байх;

  • Төслийн санхүүжилтийн  тодорхой хувийг төсөл санаачлагч хариуцах чадамжтай байх;

  • Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), үр ашгийн тооцоо хийсэн байх;

  • Нийгэмд чиглэсэн, олон нийтэд хүртээлтэй байх

Материалыг 2016 оны 02 сарын 28 өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Blue Sky” Tower 4 д, 409 тоот
Утас: (+976) 88093423, (+976) 89980468
имэйл: enkhbold.g@ubdc.mn; altanshagai.b@ubdc.mn;
Бид Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл, хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэл ба хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүүр болон ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж