ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Энэ долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.

Өнөөдөр (2020.09.10) тус яамнаас "ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 799 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн" хэмээн мэдээллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж