Норвегийн улс төрч Кристиан Тибрин-Геддед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг 2021 оны Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Цагаачлалын бодлогыг эсэргүүцэгч, барууныг баримтлагч гэдгээрээ алдартай тэрбээр Трампыг Израйль, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг сайжруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үзээд, уг шагналд нэр дэвшүүлснээ тайлбарласан байна. Тэр өмнө нь 2018 онд мөн Умард Солонгостой харилцах харилцаанд шинэчлэл хийсний төлөө Трампыг дээрх шагналд нэр дэвшүүлж байв.
Трамп хариуд нь твиттерээрээ дамжуулан талархал илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлтынхаа төлөө Нобелийн Энх Тайвны шагнал хүртэж байв. Харин Дональд Трамп өөрийгөө уг шагналыг хүртэх ёстой хүн гэж байнга гомдоллодог. “Тэд Обамад Энх тайвны шагнал өгсөн. Тэр яагаад шагнал авснаа өөрөө ч ойлгоогүй. Харин би хэзээ ч авахгүй байх” гэж Трамп ярьж байжээ.
Эх сурвалж: AFP
Зочин 2020-09-10 192.82.70.199
Trampt uguh n zud
Зочин 2020-09-10 202.55.188.92
АНУ гийн түүхэнд гарсан ганц гайгүй ерөнхийлөгч нь Трамп нь үнэн шүү…энхтайваны шагналыг авах эрхтэй…бусад нь бол дандаа дайн л хийсэн хүүхэлдэйнүүд байсан.
Зочин 2020-09-10 203.217.139.242
Олон мянган хүний цус нулимсаар хооллож байгаа АНУ сөнөтүгэй.