П.Бүрэнтөгс "Аврагч" спорт хорооны даргаар томилогдов

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

П.Бүрэнтөгс "Аврагч" спорт хорооны даргаар томилогдов

П.Бүрэнтөгс "Аврагч" спорт хорооны даргаар томилогдов

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон, Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харъяа Аврагч Биеийн тамир техник – Спортын хорооны даргаар томилогджээ. Түүнээс өмнө Монгол Улсын аварга дэд хурандаа Г.Эрхэмбаяр тус хороог удирдаж байв.

Аврагч Биеийн тамир техник – Спорт хороо нь 2009 онд Монгол Улсын Шадар сайдын 08 дугаар тушаалаар байгуулагдсан билээ.

Одоогийн байдлаар үндэсний бөхийн аварга цолтнуудаас дархан аварга Г.Өсөхбаяр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны даргаар, улсын аварга Н.Батсуурь ШШГЕГ-ын харъяа "Сүлд" спорт хорооны даргаар тус тус ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж