"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аян эхэллээ

"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аян эхэллээ

Нийслэлийн Энэрэл эмнэлгээс өнөөдөр “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны наймдугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй энэхүү аянаар дамжуулан Энэрэл эмнэлгийн  зүгээс эмч, эмнэлгийн  ажилтны  ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Энэрэл эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Амартүвшин, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа нар оролцсон юм. Энэ хүрээнд тус аяны ач холбогдол, хэрхэн үр бүтээлтэй оролцох болон цаашид эерэг хандлагыг байгууллагын үйл ажиллагаанд тогтмолжуулахыг уриалж, удирдамжийг албан ёсоор танилцууллаа.

Мөн эмнэлгийн ололт амжилт, шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын талаар үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгч, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр эмнэлгээр үйлчлүүлж буй болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарын зүгээс эмч, мэргэжилтнүүддээ талархлын үгээ хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж