Афганистаны дэд Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Афганистаны дэд Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Афганистаны дэд Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Афганистаны нийслэл Кабул хотод дэд Ерөнхийлөгч Амрулла Салег хөнөөх зорилготой халдлага болж, машин зам дээр бөмбөг дэлбэлэсний улмаас дор хаяж 10 хүн амь үрэгджээ. Харин Афганистаны Тагнуулын албаны дарга асан, өдгөө дэд Ерөнхийлөгчийн алба хашиж буй ноён Сале нүүр, гартаа бага зэргийн түлэгдэлттэй, амьд үлдсэн байна.

Халдлага Афганистан, Талибан хоёр тал анхны албан ёсны уулзалтаа хийж, энх тайван тогтоох талаар ярилцахын өмнө болсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Халдлага болсноос хойш удалгүй Талибаны төлөөлөгч Забихулла Мужахид твиттер хуудастаа халдлагын ард Талибан байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр, халдлага дэд Ерөнхийлөгчийг ажилдаа явах замд дэлбэлж устгах зорилготой байсан. Дэд Ерөнхийлөгч амьд үлдэж чадсан ч ойролцоо ажиллаж байсан 10 иргэн нас барж, дэд Ерөнхийлөгч болон түүний бие хамгаалагчид тэргүүтэй 15 хүн бэртсэн аж.

Сале Талибаныг эрс эсэргүүцдэгээрээ алдартай бөгөөд хэд хэдэн халдлагаас амьд үлдсэн түүхтэй билээ. Жишээ нь, өнгөрсөн жил түүний оффист халдлага болж, 20 ажилтан нь амь үрэгдэж байсан аж. Өчигдөр (2020.09.09) болсон халдлагын дараа ч Сале цаашдаа улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхаа амлажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж