Австралийн Мельбурн хотын оршин суугч эмэгтэйд нөхөр нь төрсөн өдрөөр нь сугалааны тасалбар бэлэглэсэн нь аз дагуулжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэй нөхөртэйгээ сугалаанд байнга хамт оролцдог байсан аж.
Эмэгтэйн нөхөр түүний төрсөн өдрөөр сугалааны тасалбар бэлэглэхээр шийджээ. Тэрбээр “Нөхөр минь надад сугалааны тасалбар өгөхдөө энэ намайг баярлуулах болно” хэмээн хошигносон юм. Маргааш нь би нөхөртөө “Аавуудын баярын мэнд хүргье, хайрт минь. Энэ тасалбар чамайг минь ч бас баярлуулах болно” гэж хэлсэн хэмээн ярьжээ.
Есдүгээр сарын 5-ны Бямба гаригт сугалааны тохирол явагдаж, тус тасалбар таван гол шагналын нэг болох дөрвөн сая австрали доллар (220.3 сая рубль)-ын хожил авчрах нь тодорхой болсон байна.
Австрали эмэгтэй “Би одоо болтол итгэж чадахгүй байна. Банкны дансаа шалгахаас нааш итгэхгүй нь” хэмээн хэлжээ. Тэрбээр хожлын мөнгөнийхөө нэг хэсгээр гал тогоондоо засвар хийж, олон улсын хил нээгдмэгц халуун оронд амрахаар төлөвлөөд буй юм байна. “Бид байранд орсноосоо хойш засвар хийхийг мөрөөддөг байсан ч тэр мөнгийг олно гэдэг хүрч болшгүй зорилго шиг санагддаг байсан юм. Засвар хийх хэмжээний их мөнгө хуримтлуулахад 15 жил шаардагдана" гэж ялагч тайлбарлажээ.
Тус хожлын тасалбарыг Мельбурны баруун хэсэгт байрлах дэлгүүрээс худалдаж авсан байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ