Ш.Эрдэнэчимэг: 39 жарны түүхтэй хувцас минь өв, соёл түгээж байна | News.MN

Ш.Эрдэнэчимэг: 39 жарны түүхтэй хувцас минь өв, соёл түгээж байна

Ш.Эрдэнэчимэг: 39 жарны түүхтэй хувцас минь өв, соёл түгээж байна

Ш.Эрдэнэчимэг: 39 жарны түүхтэй хувцас минь өв, соёл түгээж байна

Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид одоогоос 800-гаад жилийн өмнө хэрэглэж байсан мөнгөн ээмэг, бөгж, аяга, хүрэл ээмэг, модон сам зэрэг археологийн чухал олдворуудыг өчигдөр УДЭТ-ын гадна талбайд танилцуулсан юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон урлаг соёлын алдартнуудаас гадна Монголын түүх соёлын нэгээхэн хэсэг болсон үндэсний дээл хувцсаараа соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой иргэдийн төлөөлөл ирсэн байв. Тэдний нэг Увс аймгийн харьяат Иш.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа.


-Таны хувьд соёлын өв гэж чухам юу вэ?

-Соёлын өв гэдэг бол тухайн оршин байх цаг хугацааны түүхийг баталгаажуулж байдаг онцлогтой зүйл. Өөрөөр хэлбэл соёлын өв гэдэг бол хүний оршихуй, гарал үүсэл, улс үндэстний мөн чанар төдийгүй өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг холбож байдаг биет ба биет бус хэмээн ангилагдах өртөө юм. Хүмүүс ихэвчлэн биет өвийг тодруулж, шагшин магтдаг ч өнөөдөр бидний амьдарч байгаа цаг хугацаанд хамгийн түгээмэл хэрэглэж, үр хойчдоо өвлүүлж буй өв соёл бол үндэсний хувцас юм. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг ардын сэцэн үг бий. Тиймээс монголчууд эртнээс дээл, хувцас урлахдаа ухаан зарж бүтээдэг байсан. Миний өмссөн энэхүү дээл 39 жарны түүхтэй Евро-Азийн язгуур монгол хувцас. Гэхдээ би энэ хувцсаа түүхийн дурсгал болгон музейд тавихаас илүүтэй өөрөө гангарч, үр хүүхэддээ өвлүүлэхийг хүсч явдаг.

-Үндэсний хувцас бол оюуны өвийн биет хувилбар гэлээ. Та ямар мэргэжилтэй вэ, хэзээнээс өв, соёлын талаар судалгаа хийж эхэлсэн талаараа сонирхуулахгүй юу?

-Би инженер, механикч, зохион бүтээгч мэргэжилтэй ч 2009 оноос хойш монголчуудын түүх соёлыг судлан ажиллаж байна. Монгол түмний минь түүхийн нэгээхэн хэсэг соёл, ахуй амьдралыг шингээн хөгжиж ирсэн олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл бол ард түмний хайрлах ёстой эрхэм өв мөнөөс мөн. Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, үндэстнийхээ язгуур ахуй амьдралын онцлогийг таниулан, оюун санааны илэрхийлэл болсон зүйл бол яах аргагүй та бидний үндэсний дээл, хувцас юм. Бид үндэсний хувцсаараа дамжуулан өнгөрсөн үеэс олон түүхийг өвлөн авч, судалж буйтай адил үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг ирээдүйд өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах өндөр ач холбогдолтой.

-Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг цаашид хэрхэн хэрэгжүүлвэл зүйтэй гэж та бодож байна вэ?

-Манай улсад үндэстний соёлын өвийг хамгаалах тоотой хэдэн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн чухал нь эдгээр төвүүдээс гадна иргэдийн оролцоо өв, соёлоо хамгаалахад өндөр нөлөөтэй. Монголчууд өв, соёлоо судалж, таньж мэдэн зөв тээх хэрэгтэй. Зөв тээх гэж байгаа учир нь хэдэн зуун жилийн түүхтэй соёлын өвийн үнэт олдвороо өндөр үнээр худалдаж, хэн нэгний гэрт үзмэр болгох бус үр хойчдоо хадгалан, ирээдүйн баялаг гэдэг утгаар хандах хэрэгтэй санагддаг. Бид түүх, дурсгалын биет болоод биет бус арвин баялаг өв соёл түгээж байгаа хүмүүсийн нэг хэсэг учир үргэлж үлгэр жишээ болж, өөр, өөрийн чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж амьдрах нь соёлыг түгээж байгаагийн бодит жишээ болно.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Халх 2020-09-10 202.179.27.170

Энэ хүн шиг барин тавин номтой бол сайн муу, зөв буруугаа хэлэлцэж болох. Би халх гээд гар, толгой хоосноор ертөнц бүхнийг гоочлох хэрэг юунд вэ?

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.180

ДӨРВӨДҮҮД ухаантай 36 ЖАРНЫ ӨМНӨХ ФОТО ЗУРАГАА ХАДГАЛЦАН Л БАЙГАА Ш ТЭЭ.

Avatar

Зочин 2020-09-10 192.82.67.254

ЗАМЫН ЦАГДААГИЙН БҮС ЧИНЬ 800 н ЖИЛИЙН ӨМНӨХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

зочлохуй 2020-09-10 192.82.71.103

Энэ бүс ямар тоногтойг хараагүй байж яасан ч олон юм яринам бэ?

Avatar

Zochin 2020-09-10 103.26.194.200

Orchin tsagiin bus….

Avatar

Зочин 2020-09-10 66.181.161.41

Их монгол улстай эн чацуу юм биз дээ, базарваань гэж. Жаахан шинжлэх ухаанч байхгүй бол болохгүй шүү. Иймэрхүү хүмүүсийг их хөөргөх хэрэггүй

Avatar

ДАРХАД БӨӨ 2020-09-10 103.43.79.92

САЯ ТӨГРӨГ НЭХДЭГ.ТЭМЭЭЧИН БАЙГАЛ. АЛТАН ДУХ ЦЭЦЭГ. ЭНЭ МЭТ ЭЛИЙРСЭН УВС АВГАЙЧУУД ИХ ОЛОН БАЙДАГ НЬ ЮУНААС БОЛООД БАЙНА ? МОНГОЛЧУУД ХАВЧААД ГАДУУРХААД БАЙНА ГЭСЭН ХАРДЛАГА НЬ СЭТГЭЦД НЬ НӨЛӨӨЛӨӨӨД БАЙНА УУ? УБ-РУУ СОНГООД ЯВУУЛААД БАЙНА УУ АЙМАГТАА БАЙГАА НЬ ЯМАР БОЛ

Avatar

Зочин 2020-09-10 203.91.115.38

Энэ нармай үзэл их аюултай. Хараад байхад угсаатны цөөнх ийм сэдвийг хөөрөгдөх хандлагатай байх юм. Энэ нэг дээл нь түүхийн нэг дурсгал л байгаа биз дээ. Тэр Хүннү, Тоба, Шянби нарыг монголын өвөг гэж хэн батласан юм бэ? Энэ дээл нь захчин эхнэрийн дээлтэй юугаараа шууд холбогдох юм. Дээл хэлбэрт хувцастай нүүдэлчид монголоос өөр олон байгаа шүү дээ. Түүх соёл бол бахархахын төдий зүйл биш. Судлагдаж, интеграцчилагдаж байж л үнэтэй оршдог зүйл шүү. Ийм мухар сохор баримжаагүй далдганасан хандлаг

Avatar

Зочин 2020-09-10 203.91.115.38

а л түүх соёлыг гуйвуулдаг. Тиймээс бид Хүннү гентэй энэ тэр гэж ярихдаа болгоомжтой байж, түүх соёлын дурсгалд ч маш шинжлэх ухаанчаар хандах ёстой. Энэ дээлийг ч гэсэн захчин эхнэрийнх гэж биш чухам л 2000 жилийн тэртээх соёлын өв гэдэг үүднээс нь сурталчилбал юм үзээгүй монголчууд өөр хоорондоо хөөрцөглөхөөс илүү гадны жуулчид, судлаачидад шохоорхох юмны нэг болно шүү дээ. Жаахан алсхан харцгаая. Жалгархах үзлээсээ гаръя.

Avatar

Зочин 2020-09-10 64.119.24.11

Iim asuudaltai hu.uusiig yah gej huurgij baidag yumbe. Toohgui orhichij boldogui yum baihdaa. Setguulch nertei orkuudad l sonin baodag baihdaa

Avatar

Зочин 2020-09-10 112.72.9.150

Мэргэжлийн бус хумуус судлаач болчихоод байгаа нь еерее том асуудал. Сонирхож, цуглуулж бол болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж