АНУ: Ши Жиньпиний "Ерөнхийлөгч" хэргэмийг хураах хууль санаачлав | News.MN

АНУ: Ши Жиньпиний "Ерөнхийлөгч" хэргэмийг хураах хууль санаачлав

АНУ: Ши Жиньпиний "Ерөнхийлөгч" хэргэмийг хураах хууль санаачлав

АНУ: Ши Жиньпиний "Ерөнхийлөгч" хэргэмийг хураах хууль санаачлав

Хятадын удирдагч Ши Жиньпин маш олон цол хэргэм, албан тушаал хашдаг учир түүнийг “Бүхний дарга” гэж хочилдог байна. Тэрбээр 2012 онд одоогийн албан тушаалд очсоноосоо хойш Хятадын эрх баригч Коммунист намын дарга төдийгүй маш олон шинэ намуудын хороодын дарга, Зэвсэгт хүчний удирдагч, улсын төрийн тэргүүн гээд олон цол хэргэмийг нэгэн биенд агууулж яваа нэгэн юм. Олон улсын тоймчид түүнийг улсын ерөнхийлөгч гэхээс илүү автократ удирдагч гэж тодорхойлдог байна.

АНУ-ын хууль тогтоогчид төрийн албан бичиг болон олон улсын хэмжээнд мэдээ, нийтлэл бэлтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний албан тушаалыг тодорхойлохдоо “Ерөнхийлөгч” гэж бичихийг хориглох тухай хуулийн төслийг Конгрессын танхимд өргөн барьсан байна. “Дайсны нэрийн тухай хууль” гэх нэртэй уг хуулийг Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүн Скотт Перри санаачилжээ.

Уг хуулийн төсөлд АНУ-ын Холбооны Засгийн газрын аливаа баримт бичигт Ши Жиньпиний албан тушаалыг ерөнхийд нь “БНХАУ-ын төрийн тэргүүн” гэх бөгөөд намын албан тушаалын хувьд “БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга”, эсвэл “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэдгээс өөрөөр бичихгүй байхаар тусгасан байна.

“Тус улсын удирдагч нь олон жилийн турш хүний эрхийг зөрчих замаар улсаа удирдаж ирсэн учир ардчилсан замаар улс эх орноо удирддаг удирдагч шиг түүнийг “Ерөнхийлөгч” гэж нэрлэх нь зохисгүй юм” хэмээн хуулийн төсөлд дурджээ.

Ер нь Ши Жинпиний албан тушаал, цол хэргэм олон жилийн турш эргэлзээтэй, маргааны сэдэв болсоор ирсэн. БНХАУ-ын төрийн албан ёсны нэршилд түүний албан тушаалыг шууд утгаар “Ерөнхийлөгч”, эсвэл англи хэлэнд орчуулагдах байдлаар нь түүнтэй ижилсэх утга санаа агуулах ямар ч нэр томьёо ашигладаггүй.

Тус улсын төрийн албан ёсны нэршилд Ши Жиньпиний албан тушаалыг Төрийн тэргүүний хувьд “Guojia Zhuxi” буюу “БНХАУ-ын дарга”, эрх баригч намын даргын хувиар “Zong Shuji” буюу “БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга”, Хятадын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий командлагчийн хувиар “Zhongyang Junwei Zhuxi” буюу “БНХАУ-ын Цэргийн Төв комиссын дарга” гэх гурван байдлаар тодорхойлдог. Харин  1954 оны Үндсэн хуульд улсын удирдагчийг “БНХАУ-ын дарга” гэж нэрлэх талаар анх удаа тусгасан байдаг аж.

Энэ албан тушаалын нэршлийг хамгийн анх Мао Зэдун эзэмшиж байжээ. Харин 1975 онд тэрбээр “БНХАУ-ын дарга” гэх албан тушаалыг бүхэлд нь халж, оронд нь намын даргад шинэ эрх мэдэл олгох замаар Коммунист намын төрийн эрх мэдлийг онцолсон шинэ Үндсэн хуулийг боловсруулж баталжээ.

Барууны орнуудын Засгийн газрууд болон хэвлэл мэдээллүүд Ши Жинпиний албан тушаалыг тодорхойлохдоо ихэвчлэн “Ерөнхийлөгч” гэх нэршил ашигладаг. Эсрэгээрээ Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд цөөн хэдэн тохиолдолд “БНХАУ-ын Ерөнхийлөгч” гэх нэршил ашиглаж байжээ.

"Ерөнхийлөгч" гэдэг үг нь "өмнө нь суух" гэсэн утгатай латин үг бөгөөд анхандаа коллежийн дарга, хорооны дарга гэх мэт албан тушаалыг нэрлэдэг байсан аж. Энэхүү үгийн утга ер нь сонгууль, ардчилалтай ямар ч холбоогүй, АНУ энэ үгийг бүгд найрамдах улсын тэргүүний цол болгон ашигласан анхны улс болж, дараа нь бусад улс орнууд энэ жишгийг дагах болжээ.

Хятад улс зарим үед “Ерөнхийлөгч” гэдэг үгийг ашигладаг байсныг судлаачид 1980-аад оны үеэс Дэн Сяопины баримталж байсан нээлттэй эдийн засаг, Хятадыг глобальчлах бодлоготой холбон тайлбарладаг. Тухайн үед Хятадын эрх баригчид “Ерөнхийлөгч” гэдэг үгийг барууны ертөнцөд өөрсдийн сэвтсэн нэр хүндийг сэргээх арга хэрэгсэл болгон ашигладаг байжээ.

Улмаар 1990-ээд оны сүүлээр БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр төлөвлөж эхэлсэн нь олон улсад Бээжин илүү ардчилсан ирээдүй рүү тэмүүлж байна гэх хандлага бий болгож, “Хятадын Ерөнхийлөгч” гэх нэршил хэрэглэгдэх байдлыг улам түгээмэл болгосон байна.

Хятад улс өнөө үед Дэн Сяопиний үеэс тэс өөр болсон. Дэлхийд тэргүүлэх байр сууриа бэхжүүлж, ДНБ нь 1978 онд 150 тэрбум доллар байсан бол өнгөрсөн онд 14 их наяд доллар болж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болжээ.

Улс орны удирдлага, улс төрийн байдал ч өөрчлөгдсөн. Дэн Сяопин болон түүний үеийн бусад албан тушаалтнууд Маогийн эрин үеийнхнээс алхам алхмаар холдож байсан бол Ши Жинпинь өөрийн арга барилыг Мао Зэдуний засаглалын хэв маягтай зэрэгцүүлэн нийгмийн бараг бүх салбарт Коммунист намын хяналтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэсэн ч АНУ-д дээр дурдсан хуулийн төсөл боловсруулсан нь тус улсын нэр хүнд түүхэнд байгаагүй доод түвшинд хүрч байна гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрэн сүүлийн жилүүдэд олон асуудал дээр зөрчилдөх болсон бөгөөд энэ удаагийн “Дайсны нэрийн тухай хууль” ч мөн уг сөргөлдөөний нэг хэлбэр гэж үзжээ. Энэ нь зөвхөн хэл шинжлэлийн өөрчлөлт бус, цаагуураа улс төрийн зорилготой өөрчлөлт болно гэж судлаачид дүгнэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

Одоо тэгвэл зөвхөн БНХАУ бус бүх улс үндэстний, түүний дотор АНУ-ын ерөнхийлэгчийг ч төрийн тэргүүн гэж нэрлэх хууль санаачлах хэрэгтэй болох нь дээ Хятад АНУ-ын дайсан нь юм бол АНУ ч Хятдын дайсан болж л таарана аа даа. Харин манай ардчиллын зарим нөхөд Хятадыг Монголын дайсан гэх гээд байдаг билүү. Ийм мэдээ ер нь хэнд хэрэгтэй юм бол оо.

Avatar

Zochin 2020-09-10 103.26.194.200

Amerik uursddu bolon olon ulsad alban yosnii nershil gargaj bga n mash zuv

Avatar

Зочин 2020-09-10 64.119.21.6

Америк ялна . . . Манай еөкийн 3 жилийн өмнө ашигласан тактикийг Трамп хуулжээ

Avatar

zzz 2020-09-10 192.82.65.147

kkk
Ene ANU gej dandaa busad ulsiin heregt hoshuugaa durj bh um uursdiiguu l hicheeh heregtei de

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-09-10 202.9.46.82

орос хятад хоёр комммунист дарангуйлагч ерөнхийлогчтэй боллоо энэ хоёр улсад хүний эрхийг хөсөрдүүлж байна
тиймээс дэлхийн улс орнууд энэ хоёр гүрнээс харилцаагаа таслах замруу орцгоож байгаа нь зөв юм шүү өнөөдөр оросын эдийн засаг их хүнд байдалд орсон ццаашид америктай харилцаагаа сайжруулж чадахгүй бол хятадын эдийн засаг удахгүй хүндэрнэ хятад нэг хүндэрвэл маш богино хугацаанд өлсгөлөнд нэрвэгдэх аюултай

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

Тийм Орос, Хятадыг дотоодод нь самуун өдөөх замаар,ардчиллын аргаар төрийг нь сольж,улс үндсийг нь устгах, дэлхий нийтийг Сагсончууд ганцаараа жинхэнэ ёсоор дарангуйлан захирах,бусад бүх улс үндэстэн тэдний өмнө толгой бөхийж боолчлуулж,мөлжүүлэх

Avatar

Зочин 2020-09-10 64.119.20.236

zuitei

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-10 139.5.216.69

Монгол Улсын хэсэг зохиолч, хэл бичгийн эрдэмтэд,олон нийтийн зүтгэлтэн нар Өвөр Монголд болж буй хэрэг явдалтай холбогдуулан Си Жинпинд ил захиа бичихдээ түүнийг БНХАУ-ын дарга л байх аж.

Avatar

зочин 2020-09-10 202.55.191.130

Хүний хэрэгт хушуу дүрэх хэрэггүй дээ. Хэрэв ийм маягийн хууль гаргавал тэдний хариу ямар байхав. Олон улсын дипломат харилцааны ёс жаяг гэж байдаг л байхдаа. НҮБ яах юм бол

Avatar

Зочин 2020-09-10 203.91.114.244

АНУ барьц алдаад л байдаг болж. Гэтэл өөрийн бодлогоороо, улсаа бусдаас эрчимтэй хөгжүүлээд өнөөдрийг хүрсэн хятадуудад хорсоцгоох нь аргагүй ч юм уу. 150 тэрбум доллар байсан ДНБ-г богино хугацаанд 14000 тэрбум болгосон нь хятадуудын урьд өмнө хэн ч чадаагүй ололт. Тайван, Сингапур ч адил, бас л хятадууд. Тайваны хятадууд л лав АНУ-ыг "танай өрсөлдөгч их хятадтай үзэлцэнэ, бидэнд тусал" гээд мөнгө саана, АНУ руу бүтээгдхүүнээ гаргана, дотроо инээнэ. Оюутолгойгоо л АНУ-ын талаас салгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-10 104.131.75.86

УЛИН х** МУУ ж****а ЧИ..

Avatar

Зочин 2020-09-10 107.77.230.112

Udahgui bairandaa ochih bhaa

Avatar

Зочин 2020-09-10 202.126.89.74

Oyu tolgoi ali ch talaaraa ANU-tai ogt holboogvi shvv dee! Rio tin to bol Kanadiin kompani shvv dee!

Avatar

Зочин 2020-09-10 67.209.131.170

Зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэгч хүн та яасан их уран үгтэй бичиж байх юм. Күнзийн сургаалиа сайн уншвал Монголд санаархах хэрэггүй гэдгийг ойлгох болно.

Avatar

Зочин 2020-09-10 211.36.140.160

Хуцдаг хулгайч х***а вэ
Даанч х***а удкү 10000000 хэсэг болж задран унана цөмийн бөмбөгийн бай болно ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж