Коронавирусийн вакцин аюултай сөрөг урвал үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн вакцин аюултай сөрөг урвал үүсгэж байна

Коронавирусийн вакцин аюултай сөрөг урвал үүсгэж байна

AstraZeneca болон Оксфордын их сургуулийн гарган авсан SARS-Cov-2 хэмээх шинэ коронавирусийн эсрэг вакцины гурав дахь шатны туршилтад хамрагдсан өвчтөнүүдэд сөрөг урвал илэрсэн тухай АНУ-ын Stat News сайт мэдээлж байна.

Коронавирусийн вакцин гарган авах уралдаанд тэргүүлж буй AstraZeneca компанийн мэдээлж буйгаар AZD1222 вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг харгалзан үзэж, одоогийн байдлаар туршилтыг зогсоожээ. Тус компанийн туршилтад хамрагдсан өвчтөнүүдийн биеийн байдал, мэдээлэл нь хараахан ил болоогүй байна.

AZD1222 вакциныг энгийн ханиад үүсгэдэг аденовирусийн үндсэн дээр гаргаж авсан бөгөөд SARS-Cov-2 вакцины уургийг нэмж оруулж өгчээ. Өмнө нь аденовирусийн үндсэн дээр эбола вирусийн эсрэг вакцин гарган авч байсан юм.

AstraZeneca компанийн судлаачид өөрсдийн гарган авсан вакцины туршилтын хугацааг багасгахын тулд түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхий дахинаа есөн төрлийн коронавирусийн вакцин гурав дахь шатныхаа туршилтыг эхлүүлээд байгаа бөгөөд олон улсын эмнэлзүйн судлаачид, эрдэмтэн, профессорууд эдгээр вакцинуудын дүн, шинжилгээ, сөрөг урвалыг сайтар ажиглаж байна.

Их Британид хийгдэж буй гурав дахь шатны вакцины туршилтуудын үр дүн хараахан тодорхой болоогүй байгаа ажээ. Хэрэв гурав дахь шатны туршилт амжилттай болвол тус улсын FDA буюу Хүнс ба эмийн захиргаанаас вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл олгох юм байна.

Хоёр дахь шатны вакцины туршилтад хамрагдсан 1000 гаруй хүний 60 хувьд нь халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт гаж нөлөө илэрсэн ажээ. Харин вакцины гурав дахь шатны туршилтад 30 мянга гаруй америкчууд мөн түүнчлэн британичууд, бразилчууд, өмнөд африкчууд хамрагдах тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж