Токиогийн олимпийн талаар хэн юу ярив?

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Токиогийн олимпийн талаар хэн юу ярив?

Токиогийн олимпийн талаар хэн юу ярив?

Цар тахлын улмаас хойшлогдсон Токио-2020 зуны XXXII олимп тойрсон мэдээллүүд сүүлийн өдрүүдэд эрчимтэй гарч байна. Ирэх 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх товтой байгаа Токиогийн олимп төлөвлөгөөний дагуу зохиогдоно гэж албаны хүмүүс мэдээлж байна. Харин үзэгчдийг Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад арга хэмжээнүүд явагдах төвүүд рүү нэвтрүүлэх эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Токиогийн олимп болон паралимп зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмын 4.48 сая тасалбар, паралимпийн 970 мянган тасалбарыг тус тус албан ёсны цахим хуудсаараа дамжуулан борлуулсан аж.


Бид олимпийн нааадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулна.

Япон улсын Олимпийн сайд Хашимото Сэйко: Наадмын зохион байгуулалтад оролцож буй хүн бүр хамтдаа хичээнгүйлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Тамирчид ч гэсэн ирэх жилдээ ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Бид олимпийн нааадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулна. Одоо бол коронавирусийн тархалт, дэгдэлтийг хянах ажилдаа бүрэн төвлөрмөөр байна.

Токиогийн олимп "Сovid-19" өвчнөөс үл хамааран ирэх жил зохион байгуулагдана.

Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс: Токиогийн олимп "Сovid-19" өвчнөөс үл хамааран ирэх жил зохион байгуулагдана. Ирэх оны долдугаар сарын 23-нд олимпийн наадам албан ёсоор эхэлнэ. 2021 оны Токиогийн олимпийн наадам бол "Covid-19"-ийг ялсан наадам байх болно. Хонгилын үзүүрт гэрэл асч байна.

Одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна.

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори: Олимпийн наадмыг ирэх 2021 онд зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахгүй шууд цуцална. Олимпийн наадам өмнө нь дайн гэх мэт шалтгаанаас болж цуцлагдаж байлаа. Харин одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна. Хэрэв бид хамтдаа энэ дайнд ялж чадвал олимпийн наадам өмнөх жилүүдийнхээсээ илүү цэнэтэй болох байх. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй, эс бөгөөс бидний хөдөлмөр, хүчин чармайлт талаар болно.

Эрт баярлах болоогүй

Японы анагаах ухааны холбооны тэргүүн Ёошитакэ Ёкокүра: "Covid-19" өвчинтэй тэмцэх вакцин, эсвэл үр дүнтэй эм боловсруулах нь олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв Японд халдвар тархсан хэвээр байвал дэлхийн бусад орнуудад тахал намжиж эхэлсэн ч олимпийг зохион байгуулахад хэцүү байх болно. Би Япон улс олимпийн наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж яримааргүй байна. Гэхдээ зохион байгуулах ажил нь үнэхээр хүнд байх болно гэж би төсөөлж байна. Токио хотод халдвар авсан хүний тоо багасч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Японд шинжилгээнд хамрагдсан хүний тоо хангалттай биш байгаа. Тиймээс эрт баярлах болоогүй.

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр бүрэн төвлөрч байна.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах: Олимпийн наадмыг хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулах нь бидний хүсч байгаа зүйл биш. Тиймээс нэг талаас нь бид бүх оролцогчийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нөгөө талаас олимпийн наадмын үзэл санааг тусгах тал дээр ажиллаж байна. Бид үндсэндээ ирэх жилийн долоо болон наймдугаар саруудад Токио-2020 олимпийн наадам зохион байгуулах асуудалд бүрэн төвлөрч байна.

Бид үзэгчидтэй олимпийн наадмыг зохион байгуулахыг хичээнэ

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны Удирдах зөвлөлийн дарга Мүто Тоширо: Хэрэв вакцин бэлэн болвол сайн л байна. Вакцингүй бол олимпийн наадам зохион байгуулахгүй гэсэн үг биш шүү. Энэ бол урьдчилсан нөхцөл байдал биш. Үзэгчдийн хувьд бидэнд одоогоор төлөвлөсөн юм алга. Гэхдээ бид үзэгчидтэй олимпийн наадам зохион байгуулахыг хичээнэ. Коронавирус оршиж байгаа цагт бидний зүгээс тамирчдыг хамгийн сайн гүйцэтгэлээ үзүүлж, үзэгчдийг аюулгүй олимпийн наадмаа үзээсэй гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж