“Булчинлаг барби” Жулия Винс

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Булчинлаг барби” Жулия Винс

“Булчинлаг барби” Жулия Винс

ОХУ-ын хүндийг өргөлтийн тамирчин, үзэсгэлэнт бүсгүйн хүч чадал, бие бялдар, хөөрхөн царай бүхнийх нь ард амьдралын хэв маяг, хооллолт, дасгал сургуулилт байдаг аж. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа ОХУ-ын хүндийг өргөлтийн Жулия Винсийг онцолж байна. 


Жулия Винс хүндийг өргөлтийн тамирчнаас гадна цахим нөлөөлөгч билээ. Тэрбээр хүчирхэг бие хаа, үзэсгэлэн төгс царайгаараа олонд танигдаж, нэр алдрын эзэн болсон юм. Хүмүүс түүнийг булчинлаг бие, хөөрхөн царайны хачирхалтай хоршлоос нь болоод "бакь барби" хэмээн хочилдог болсон байна.

Биеийн үзүүлэлтүүд:

Жин: 61.2-65.8 кг

Өндөр: 165 см

Нас: 24

Төрсөн өдөр: 1996.05.21

Иргэншил: Орос

УРЛАГТ ДУРТАЙ ОХИН ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ТАМИРЧИН БОЛСОН НЬ

Жулия 1996 оны тавдугаар сарын 21-нд ОХУ-ын Екатринбургт төржээ. Бага насандаа Жулия фитнесст ямар ч сонирхолгүй байсан аж. Тиймээс ч сурагч байхдаа тэрбээр хөгжим, урлагт илүү их дурлаж, спортын талаар боддог ч үгүй байж. Гэвч 12 насандаа Жулия хүндийг өргөх спорттой анх танилцаж, тэр цагаас хойш биеэ хөгжүүлэх, цаашлаад хүч чадалтай, өөртөө итгэлтэй болох чин хүсэл эрмэлзэлтэй болжээ. Удалгүй тэрбээр фитнесст ухаангүй дурлаж, улмаар өөрийн биеийг харах нүд нь өөрчлөгдсөн байна.

Бэлтгэл хийж эхэлсэн эхний жилдээ Жулия ямар ч багшгүй байсан учир төдийлөн үр дүнд хүрээгүй аж. Тиймээс тэрбээр биеэ хөгжүүлэхийн тулд чадварлаг багшид шавь орохоос өөр аргагүй болсон байна. Гэвч түүнд олдсон ганц багш нь хүндийг өргөлт, туухайн спортоор мэргэшсэн байв. Ингэж л Жулия хүндийг өргөлтийн тамирчин болохоор шийдсэн гэдэг.

Түүнээс хойш хэдэн сар өнгөрч Жулия хэдийнэ хүндийг өргөх бэлтгэлээ сайн хийсээр тэмцээн уралдаанд оролцдог болсон байна. 

Тэрбээр бэлтгэл хийхдээ маш дуртай байсан тул үр дүн нь шууд харагдаж байлаа. Тэмцээн уралдаанд дээгүүр байруудад орж эхэлсэн тул Жулия анхнаасаа л олны анхаарлын төвд оржээ.

Жулия хамгийн анхны том тэмцээндээ 2014 онд оролцсон байна. Тэр тэмцээн нь ОХУ-д зохион байгуулагдсан дэлхийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Чухам тэр л тэмцээн дээр Жулия дэлхийн аварга болж, үзэгч түмнийг гайхшруулаад зогсохгүй дэлхийн гурван ч дээд амжилт эвдсэн билээ. Тэдгээр дээд амжилтуудыг сонирхуулбал, тэрбээр 180 кг-тай суулт, хэвтээгээс 105 кг, босоогоор 1 65 кг өргөсөн аж.

Түүнээс хойш Жулия олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд ОХУ, Европоор аялан оролцох болжээ. Тэгж явсаар ОХУ-д зохион байгуулагдсан 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин ялсан байна. Түүний дараа мөн Финландад болсон тэмцээнд түрүүлж, 2018 онд зохион байгуулагдсан мэргэжлийн хүндийг өргөлтийн тэмцээнд мөн л тэргүүн байр эзэлсэн аж.

АМЖИЛТУУД

  • 2014 он: Хүндийг өргөлтийн ДАШТ, нэгдүгээр байр
  • 2015 он: Төмөр бух нэгдүгээр байр
  • 2016 он: Хүндийг өргөлтийн ДАШТ, нэгдүгээр байр, Финландын хүндийг өргөлтийн тэмцээний тусгай байр
  • 2018 он: Финландын хүндийг өргөлтийн тэмцээн нэгдүгээр байр, хүндийг өргөлтийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр байр
  • 2019 он: Финландын хүндийг өргөлтийн тэмцээн нэгдүгээр байр, Босоо хүч нэгдүгээр байр

Хувийн дээд амжилтууд

  • Суулт: 252.5 кг
  • Хэвтээ шахалт: 165 кг
  • Босоо өргөлт: 192.5 кг
  • Өргөсөн хамгийн дээд жин: 283.2 кг

ЖУЛИЯГИЙН БЭЛТГЭЛИЙН АРГА БАРИЛ

Тэрбээр анхнаасаа л хүндийг өргөлтийн тамирчин болохоор сургуулилж эхэлжээ. Гэвч тэрбээр багшдаа шавь орсноос хойш бэлтгэлийн хуваарь нь улам шахуу болсон байна. Танилууд нь түүнийг бэлтгэлийн байрнаас хамраа ч цухуйлгадаггүй гэлцдэг байна. Тэрбээр долоо хоногийн таван өдөр ихэвчлэн хөл, гурван толгойт булчиндаа анхааран бэлтгэл хийдэг аж. Түүний хуваарийг дэлгэрэнгүй үзвэл,

Нэг дэх өдөр:

  • Treadmill – 1-2 цаг
  • Squats – 4-8 удаа/5 давтах
  • Leg Press – 6-10 удаа/5 давтах
  • Leg Extensions (lying leg curls, supersetted) – 8 удаа/5 давтах
  • Standing Calf Raise – 12 удаа/3 давтах
  • Seated Calf Raise – 8 удаа/3 давтах

Хоёр дахь өдөр:

  • Bench Press – 5 удаа/5 давтах
  • Incline Dumbbell Press – 5-8 удаа/5 давтах
  • Flat Dumbbell Flyes – 12 удаа/3 давтах
  • Skull-Crushers – 8 удаа/3 давтах
  • Close-grip Bench Press – 5 удаа/3 давтах

Гурав дахь өдөр:

  • Military Press/Seated Dumbbell Shoulder Press (alternate monthly) – 5 удаа/3 давтах
  • Lateral Raises – 5-8 удаа/3 давтах
  • Front Raises – 5-8 удаа/3 давтах
  • Rear Delt Dumbbell Raises – 5-8 удаа/3 давтах
  • Incline Dumbbell Press – 5-8 удаа/5 давтах
  • Flat Dumbbell Flyes – 12 удаа/3 давтах
  • Skull-Crushers – 8 удаа/3 давтах

Дөрөв дэх өдөр:

  • Squats – 4-8 удаа/5 давтах
  • Leg Press – 6-10 удаа/5 давтах
  • Leg Extensions (lying leg curls, supersetted) – 8 удаа/5 давтах
  • Standing Calf Raise – 12 удаа/3 давтах
  • Seated Calf Raise – 8 удаа/3 давтах

Тав дахь өдөр:

  • Bench Press – 5 удаа/5 давтах
  • Incline Dumbbell Press – 5-8 удаа/5 давтах
  • Flat Dumbbell Flyes – 12 удаа/3 давтах
  • Skull-Crushers – 8 удаа/3 давтах
  • Close-grip Bench Press – 5 удаа/3 давтах
  • Weighed Pull-Ups – 8 удаа/3 давтах
  • Lat Pull-Downs – 8 удаа/3 давтах
  • T-Bar Rows – 5 удаа/3 давтах
  • Deadlifts – 5-10 удаа/3 давтах
  • Barbell Biceps Curls – 5-10 удаа/3 давтах
  • Dumbbell Hammer Curls – 5-10 удаа/3 давтах

ХООЛНЫ ДЭГЛЭМ

Жулия хоолны дэглэм маш сайн баримталдаг. Гэсэн ч тэрбээр өөрийн хичээл зүтгэлийг шагнаж, долоо хоногтоо нэг удаа хүссэн хоолоо идэж өөрийгөө эрхлүүлдэг байна. Тэрбээр ихэвчлэн өдөрт таван удаа хооллодог. Гэхдээ тэмцээнд орохын өмнө болон дараа хоолныхоо хэмжээг нэмдэг аж. Түүнд булчингуудаа байгаагаар нь хадгалахын тулд тогтмол 3000 орчим килкалори шаардлагатай байдаг аж. Мөн тэрбээр өдөр тутамд хоолноосоо 150 грамм уураг авдаг байна. Ингэхийн тулд Жулия ихэвчлэн тахианы цээж мах, өндөгний цагаан, загас зэргийг иддэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж