ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ! | News.MN

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр болгон зарласнаас хойш Монголын үе үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянган хүн гүтгэгдэн амь нас, эрүүл мэнд сэтгэл санаа, амьдрал, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон байдаг. Тэдний болон ах дүү, хамаатан садан, аав ээж, үр хүүхдийнх нь амссан доромжлол, зовлон, эдэлсэн уй гашуу дахин битгий нүүрлээсэй гэсэндээ жилийн бүрийн өнөөдрийг хэлмэгдэгсдийг дурсах өдөр болгосон хэрэг.

Зүй нь 31 мянган хүний амийг авч одсон тэр аймшгийн өдрүүдийг, тэрхүү их хэлмэгдүүлэлтийг битгий март, битгий давт гэж сануулах утга учиртай өдөр юм. Түүнээс ёс төдий цэцэг өргөсөн болж, толгой гудайх нь цагаатгал, гэмшил, харуусал огтоос биш л дээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дүгнэлтэд бичсэнээр Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлэл үе /1921-1924 он/, өрнөл үе /1925-1932 он/, оргил үе /1932-1939 он/, бууралт үе /1940-1955 он/, сүүлч үе /1956-1989 он/ гэсэн таван хэсэгт хуваан үздэг. Тэгвэл нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт 2020 оноос тоологдох нь, “төрийн дайсан”-уудыг тодруулж, хар массын алга ташилт, сошиалын толгой угаалт дор хэчнээн хүнийг шоронд хийхийг хэлэхэд хэцүү.

“Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн эрх мэдэл бүхий бүлэг этгээд улс төрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалах, бататгахын тулд төрийн хүчийг ашиглан нийгмийн гишүүд, зарим давхаргаа улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан хууль бусаар шийтгэх, устгах, хохироох үйлдэл мөн” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс дүгнээд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, төр нийгмийн зүтгэлтний биед халдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан, зэвсэгт бослого гаргасан, хорлон сүйтгэсэн, цуурхал дэгдээсэн, улсын нууц задруулсан гэх хувьсгалын эсэргүү хэрэгт хилсээр холбогдуулан шударга бус шүүхээр шийтгэх, хавчин гадуурхах зэргээр хохироосон байдаг” тухай тэмдэглэжээ.

Чухамдаа Монгол Ардын нам ардын дайснуудыг тодруулж, толгой дараалан баривчилж, алгаа ташиж суусан ард түмэн өөрсдөө ч толгойгоо алдсан  гашуун сургамжийг эргэх сануулах нь Монголд түүх давтагдаж байгаатай холбоотой юм. Өнөөдөр нийгэмд бусдыг хавчин гадуурхаж кайф авдаг, гүтгэн харлуулж ялладаг цус судлаачид олон.  Тэдний хар пиарт хэлмэгдэж, дээрээс даалгавартайгаар ажилладаг шударга бус шүүхээр шийтгүүлсэн “ардын дайсны хойд дүр”-үүд болох М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг ар араас нь ачаад 461 дүгээр ангид хорьчихсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн өнөөдөр шоронд 4.5-6 жилийн хорих ялтай сууж байна.

Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн дүгнэлт нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”. Манай “төрийн дайсан”-уудыг шүүхээс баривчлахад миний ард түмний баярлаж байгааг нь ээ, “барь, хорь, хөрөнгийг нь хураа, ал цаазал” гэж олон нийтийн сүлжээнд харааж суудаг троллууд хар мянгаараа байна. Яг л зуун жилийн өмнөх харанхуй масс шиг.

Мянга есөн зуун гучин долоон оноор нэрлэгддэг их хэлмэгдүүлэлт ингэж л эхэлсэн гэдэг. Японы тагнуул, ардын дайсан, гадаадын гар хөл гэх нийгмийн тархийг угаасны дараа эхлээд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар дараа нь хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, жирийн иргэд ч өртсөн.

Нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн баривчилгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхэлсэн юм. Түүнд Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа улсаа хорлон сүйтгэхийг завдсан гэсэн ял тулгаад, дараа нь автомашины хэрэг тохоод, 4 жил зургаан сарын ял оноосон билээ. Төсөвлөсөн 165 сая төгрөгийг нь 35 саяар хямдруулж машин авсан М.Энхсайхан шоронд орж, эсрэгээрээ эхнэрийнхээ компанид 3 тэрбум төгрөгийн ЖДҮ аваад өгчихсөн Б.Батзориг 40 саяар торгуулж, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар ямар ч ял шийтгэлгүй, Х.Болорчулуун бүр дахиад УИХ-ын гишүүн болчихсон нь манай дарга нарын “шударга ёс”.

Мэдээж даргын тал биш бол тэд төрийн дайснууд гэсэн үг. Тиймээс өнгөрсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг Монголын шүүх Оюутолгойн “хэрэгтнүүд”-ийг шүүхдээ С.Баярцогтод 10 жилийн ял оноож, хөрөнгийг нь хураах, С.Баярт 5 жил, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, үргэлжлүүлээд “Эрдэнэтийн 49”-ийн хэрэгт Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг буруутгаж 3.5-4.5 жилийн ял оноосон юм. Эрх зүйт төр, хууль ёс гэж энэ улсад байдаг бол уг нь нэг хэрэг дээр нэг л мөрдөн шалгах ажиллагаа явагдах, шүүгдэх ёстой. Гэтэл Монголын шүүх хүн олдсон дээр нь гэсэн шиг нэг хүнд хэд хэдээр нь хэрэг бөөндөө яллачихдаг нь хэний өгсөн үүрэг даалгавар вэ.

Арван хэрэг нээчихээд аль нэгээр нь яллаад явуулчихъя гэдэг байдлаар хандаж байгаа шүүх засаглал эрх зүйт, иргэний төр, эрх гэж рекламдахаа боль. Прокурор нь хэргийн бүрэлдэхүүнийг шууд өөрчилчихдөг, шүүх нь 10 жилийн дараа гарсан хуулийг ашиглаад бусдыг буруутгадаг байвал өнөөдрийн дарга нар ч өөрсдөө их хэлмэгдүүлэлтийнхээ золиос болох өдөр ирэх вий. Тэр тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрээр ажил хийсэн болгоныг шүүхийн өмнө авчраад яллаад байвал төрийн төлөө, улсын төлөө зүтгэх хүнгүй болно.

Хэн нэгэнд хэрэг тохохоос илүү хэнийг ч бид хэлмэгдүүлж болохгүй. Хэн нэгнийг хэлмэгдүүлчихээд хээв нэг цэцэг өргөсөн шигээ  хэлмэгдэгсдийг бүү доромжил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-10 43.242.242.59

Улс орныхоо эсрэг ажилласан, улсын хөрөнгийг ашиглаж шалшигдуулсан нөхөд яахаараа хэлмэгдсэн болдог юм. АН-ынхнаар бол тэдний үйлдэл нь зөв юм байна л даа. Тэд идэж уух албан тушаал авч улс орныг цөлмөхийг гэмт хэрэг гэж боддоггүй нь харагдаж байна. луйварчдад шоронгоос өөр зам байхгүй байх ёстой

Avatar

Зочин 2020-09-10 64.119.23.253

Зика вирус с эрдэнээ 2 ын хүссэнээр АН сөнөлөө.

Avatar

иргэн 2020-09-10 192.82.66.151

Одоогийн төрийн 3-н өндөрлөг тэр тусмаа хуул шүүхийн байгууллагыэ эрх мэдэлтэнг томилдог хүмүүс арай дэндүү журмын нөхдөө хэлмэгдүүлж байна.Хэрвээ та 3 энэ эрх мэдлээсээ буувал эд нарт адилхан гаргасан шийдвэрийнхээ төлөө ялтан болно.Хэзээч цэвэр алдаагүй ажиллана гэж түүхэнд байхгүй.Өөрсдийгөө жааханч гэсэн мэдэрч бусдын асуудалруу хошуу гар дүрдэг байгаасай эрх мэдэлтэнгүүд.Гар хөл бологсод нь энэ хүмүүс чинь мөнхийн хаан заан энэ албан тушаалд байхгүй гэдгийг мэдэрч ажил хийдэг баймаардаа.

Avatar

Шоу 2020-09-10 202.179.27.180

Монголд хэлмэгдүүлэлтийг Оросууд хийсэн. Өөр зам Монголчуудад байгаа ч үгүй. Энхсайхан Баярцогт нар бол шийтгэгдэж байгаа жүжигт тоглоод ял завшсан.

Avatar

Зочин 2020-09-10 58.109.221.157

Ard tumnii umchiig hulgailsan bol odoo gonshignood yahav dee

Avatar

Зочин 2020-09-10 192.82.65.76

Шүүхийг шударга бус шийдвэр гаргасныг сэтгүүлч та ямар үндэслэл, нотлох баримтаар тогтоосон юм бэ? түүнийгээ ил тод бичээчээ

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

Шүүх, хуулийн ихэнх байгууллага Ерөнхийлэгчийн мэдэлд, гэвч нарийндаа Ардчиллынхны гарт орсон,удирдлагад нь тэдний төлөөлөл бат суурьсчихсан иймд хэт нэг талыг барьсан шудрага бус эргэлзээтэй шийдвэр гаргах явдал их байна л гэх юм. Энэ худлаа юм уу. Маргаантай эргэлзээтэй зүйл үнэндээ их бий шүү. Харамсалтай нь үүнд хэн ч хяналт тавьж чаддаггүй.

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

Хэлмэгдүүлэлт гэдэг нь улс төрийн өшөө авалт, төрт ёс үүссэн цагаас л буй болсон зүйл, гэхдээ одоо бүр маш нууц, нүдэнд үзэгдэж биенд баригдахгүй хэлбэртэй, харин өс хонзон,үзэн ядалт туйлдаа хүртэл хүндэрч, үхсэний хохь амьдын зол болж хувирсан үе. Энэ бусдыг харлуулж хүн ёсноос гадуу муухайгаар гүтгэж доромжлоод ,хар хэрээ шиг гуаглаад байгаа этгээдүүд ч бас л хэлмэгдүүлэгсэдийн нэг идэвхтэй хэсэг

Avatar

ГУНИГ 2020-09-10 104.131.75.86

МАН +МАХН АРД ИРГЭДЭЭ АЛСАН ЦӨЛСӨН ХЭЛМЭГДҮҮЛСЭН …УУЧИЛАЛТ ГУЙГААГҮЙ 100Н ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА… ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬСААР Л БАЙНА..ЭНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ??? АРД ТҮМЭН УХААЛАГ БАЙСАН БОЛ 90-ОНД Л ТАРААГААД ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ҮҮРҮҮЛЭХ БАЙСАН.. ОДОО Ч ОРОЙТООГҮЙ БАЙНА..ЯГ ОДОО ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ МАН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХ ГЭЭД ДУНШИЖ БАЙНА.. МОНГОЛЧУУД ХЭЛМЭГДЛЭЭС ЮУ Ч УХААРААГҮЙ БОЛОЛТОЙ… ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХӨӨС ӨӨР ЖҮЖИГЛЭЛТ АЛГА…

Avatar

Icheech 2020-09-10 74.105.51.49

Nyamsuren shig setguulch Mongold uneheer baharhaj baina. Unendee end durdagdsan helmegduulel bol 1937 oniihoos dor, ter uyed helmegduulehgui bol uuruu aluulah tul bas ch oilgoj bolohoor baisan bol unuudur uuriig ni golson, aldaa surag sluif ni il bolgoson honzongoor ulsiin tuluu zutgesen, baiguulsan gavyatai humuusiig helmegduulj helmegduulj baina

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

Tэр үеийн хэлмэгдэлтийг харин одоогийн манай ардчиллынхан шиг овилгогүй хаашаа ч эргэж ,холиборч ашиг хонжоо хайхад бэлэн үл бүтэх этгээдүүд л гол рольд тоглон өдөөсөн б**х шүү. Тэдгээр хэлмэгдэгсдийн дотор МАХН-ын шудрага олон сайхан хүмүүс байсан гэдэг биз дээ. Дээр үед болсон,одоогийн хүмүүст хамааралгүй үйл явдлыг АН-ынхан сөрөг хүчнээ гутаах, харлуулах, орон нутгийн сонгуулийн хар пиард ашиглахаар шийдвэрлэжээ. Улс орондоо хэрэгтэй зүйл хий Бусдыг гүтгэж харлуулж нэр төр олохыг бүү хичээ.

Avatar

Зочин 2020-09-10 202.179.27.156

Тэр үед олон намын системтэй байсан бол хэлмэгдсэн хүмүүс АН-ынх байх байсан нь гарцаагүй.

Avatar

Зочин 2020-09-10 192.82.65.120

Ха ха хүзүүгүй хулгайчийн бөгсний алчуур болсон сэтгүүлч Нямсүрэн гэгч больж үз. Ардчилалын хар хэрээнүүд гуаглахаа боль.

Avatar

Зочин 2020-09-10 64.119.24.246

Эдэнд цэцэг өргөх эрх байхгүй.

Avatar

Зочин 2020-09-10 202.179.24.171

Шүүх улстөрчдөөс хараат бус ажиллах ёстой. Эрх мэдэлтнүүдээс хараат бус байх ёстой. Энэ гурав шударга байх нь хамаагүй, тогтолцоо зөв байж л шударга ёс тогтдог юм.

Avatar

Зочин 2020-09-10 124.158.109.140

Дэлхийд тогтсон жишигээс хазайх хэрэг гарна. Элбэгдоржийг намжиртай нь аргаүй цэцэг ргөж байхад нь ингэж хэлж байгаагүй нь бас сонин ажээ.

Avatar

Зочин 2020-09-10 195.46.106.44

Авилгын сүлжээ, торонд орооцолдсон Монголыг торноос нь салгахаар зүтгэж байгаа хүмүүсээ бүү буруутга. Хөрсийг нь хуулахгүйгээр дунд доод шатанд гүн суусан аалзны торыг хусах хэцүү .Гэмгүй хүнийг гүтгэж хохироож болохгүй. Гэмтэй хүнийг өршөөж завшуулж болохгүй. М.Энхболд, Т.Бадамжунай, Ц. Элбэгдорж 3 бол энэ торны жинхэнэ эцэг аалзнууд нь . Эднийг яах ёстой юм бэ. Улс төрийн хэлмэгдүүлэлт, гэмт хэрэг 2 шал өөр .Гэмт хэрэгтнүүдийг хэлмэгдүүлэлт нэрээр хаацайлахыг ард түмэн зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.120

М.Энхбол,Т Бадамжунай нар ямар хэрэг хийсэн гэж онцлоод байна аа . Намынхаа бодлогод тууштай ,намынхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэдэг гэж онцолж элдэв өө сэв эрж, хэлмэгдүүлэх санаа агуулаад байх шиг. Ер нь Монголд бараг 1937 оных шиг хэлмэгдүүлэх үйл явцыг хууль шүүхийг гартаа атгасан манай ардчилагчид одоо эхлүүлээд байгаа юм биш үү Ерөнхий сайд нараасаа эхлээд төрийн олон зүтгэлтнийг бөөнөөр нь барьж хорин, эргэлзээтэй үндэслэлээр олон жилийн ял тулгаад л.

Avatar

ИРГЭН 2020-09-10 192.82.64.190

МОНГОЛЫН ТӨРТ ЁС БИЙ БОЛСОН ЦАГААС ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХАМТ МОНГОЛЫН ХӨРСӨНД БИЙ БОЛСОН ХЭРЭГ,,,,,,,ТҮҮНИЙГ БИД ЗӨВХӨН 1921- 1990 ОНЫ МАХН-ын ТҮҮХТ ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭХЭЭР МОНГОЛД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ТӨГССӨН ГЭЭД БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,ҮНЭН ХЭРЭГТЭЙ НҮДЭНД ҮЗЭГДЭХГҮЙ БИЕД БАРИГДАХГҮЙ УЛС ТӨРИЙН ӨШӨӨ АВАЛТ НЭРТЭЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ОРШСОН ХЭВЭЭР БАЙГААГ БҮГД МЭДЭХЧ ТЭНЭГИЙН ОРОНД ТЭНЭГ ГЭДЭГ ЗАРЧМААР ТӨРИЙН БОЛОН УЛС ТӨРИЙН МАШИН АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,ҮХСЭНИЙ ХОХ,,АМЬДЫН ЗОЛ ГЭДЭГ ЗАРЧИМ ЮМ АА ДАА

Avatar

Зочин 2020-09-10 202.126.90.20

Ха ха хүзүүгүй хулгайчийн бөгсний алчуур болсон сэтгүүлч Нямсүрэн гэгч больж үз. Ардлилалын хар хэрээнүүд гуаглахаа боль.

Avatar

Зочин 2020-09-10 192.82.66.209

АН Монгол улсыг дампууруулсныхаа төлөө тарах ёстой

Avatar

Зочин 2020-09-10 59.153.115.102

Энхсайханыг хэлмэгдуулсэн, баярцогтыг хэтруулсэн (хамтын хэрэг бхд ганцхан еерт нь олон жилийн ял егсен), сбаяр, хурц нарт дэндуу хенген ял егсен, за номтойбаяр ч хурэлсухийн зуултаар явсан нь тодорхой.

Avatar

монгол 2020-09-10 103.212.117.191

Хэдэн жилийн дараанаас Хүүк-Женкогийн үеийхний хэлмэгдэгсэдийн өдөртэй болох байх оо

Avatar

ИРГЭН 2020-09-10 104.131.75.86

ХАХА …МАН АРД ИРГЭДЭЭ БУУДСАН , ХЭЛМЭГДҮҮЛСЭН , ЦӨЛСӨН, АЛСАН, ГАЙХАЛТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ …ХАРАХУЙ МУЛГУЙ АРД ИРГЭД НЬ ТЭГСЭН БАЙСАН Ч ДАХИН ДАХИН СОНГООД ТӨРИЙН ЭРХИЙГ АТГУУЛААД БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ??? МАНЫ ГАЙХАМШИГ ГЭХ ҮҮ? СОЁОЛТ ЕВРОПТ БОЛ АЛЬ ХЭДИЙН ТАРААГААД ЗОХИХ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭЭД НИЙГЭМЭЭ ЭНЭ МЭТ ЧӨТГӨРҮҮДЭЭС ЦЭВЭРЛСЭН БАЙГАА …ЭНЭ ЮУ ГЭЖ БАЙНА ВЭ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД БҮХ НИЙТЭЭРЭЭ БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ БООЛЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.. СЭРЦГЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ УНТАЖ ХАНСАН БОЛ…..

Avatar

Зочин 2020-09-10 104.131.75.86

ХАХА …МАН АРД ИРГЭДЭЭ БУУДСАН , ХЭЛМЭГДҮҮЛСЭН , ЦӨЛСӨН, АЛСАН, ГАЙХАЛТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ …ХАРАХУЙ МУЛГУЙ АРД ИРГЭД НЬ ТЭГСЭН БАЙСАН Ч ДАХИН ДАХИН СОНГООД ТӨРИЙН ЭРХИЙГ АТГУУЛААД БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ??? МАНЫ ГАЙХАМШИГ ГЭХ ҮҮ? СОЁОЛТ ЕВРОПТ БОЛ АЛЬ ХЭДИЙН ТАРААГААД ЗОХИХ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭЭД НИЙГЭМЭЭ ЭНЭ МЭТ ЧӨТГӨРҮҮДЭЭС ЦЭВЭРЛСЭН БАЙГАА …ЭНЭ ЮУ ГЭЖ БАЙНА ВЭ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД БҮХ НИЙТЭЭРЭЭ БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ БООЛЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.. СЭРЦГЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ УНТАЖ ХАНСАН БОЛ…..

Avatar

ЭХ ОРОН ЧИНЬ 2020-09-10 104.131.75.86

ХАХА …МАН АРД ИРГЭДЭЭ БУУДСАН , ХЭЛМЭГДҮҮЛСЭН , ЦӨЛСӨН, АЛСАН, ГАЙХАЛТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ …ХАРАХУЙ МУЛГУЙ АРД ИРГЭД НЬ ТЭГСЭН БАЙСАН Ч ДАХИН ДАХИН СОНГООД ТӨРИЙН ЭРХИЙГ АТГУУЛААД БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ??? МАНЫ ГАЙХАМШИГ ГЭХ ҮҮ? СОЁОЛТ ЕВРОПТ БОЛ АЛЬ ХЭДИЙН ТАРААГААД ЗОХИХ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭЭД НИЙГЭМЭЭ ЭНЭ МЭТ ЧӨТГӨРҮҮДЭЭС ЦЭВЭРЛСЭН БАЙГАА …ЭНЭ ЮУ ГЭЖ БАЙНА ВЭ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД БҮХ НИЙТЭЭРЭЭ БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ БООЛЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.. СЭРЦГЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ УНТАЖ ХАНСАН БОЛ…..

Avatar

Зочин 2020-09-10 122.201.21.26

Улс төрин хэлмэгдүүлэлт ба эрүүгийн гэмт хэргийг хооронд нь битгий хольж хутгаж улс төржүүлээд байлдаа. Ард түмний мөнгө хулгайлсан, гадны компанид давуу эрх олгож хахууль авсан нөхөд шоронд орох нь зүйн хэрэг. Түүнээс биш нэр дурьдсан дээрх нөхдүүд мөрөөрөө явж байгаа, энхийн цагаан тагтаа шиг байж байгаад гэнт гэрээс нь авч явж шууд "хэлмэгдсэн" гэх нөхөд огт биш. Сайн ч муу ч Монгол улсын хуулиар шийтгэгдсэн нөхөд_

Avatar

Зочин 2020-09-10 66.181.182.62

Тэмдэглэх хэрэгтэй. Өвөөг коммунистууд буудчихсан. Ви ЗУЛ өргөж байна.

Avatar

Зочин 2020-09-10 203.91.115.53

АН-г сөнөөж байгаа хүн бол ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга!!!

Avatar

Баатар 2020-09-10 202.126.90.16

Ардчилсан намын дуу сул байгаагаас Дарангуйлагчид галзуурч байна.Ардчилал эрх чөлөөг тугаа болгомон АН сэрээчээ!!!!

Avatar

zochin 2020-09-10 192.82.69.48

Herev hergiig batalj chadahgui bol barimjaagaar shuud tulgan huleelgeed shuudeg teneg shuuh manaihaas uur gazar baidag uguig medehgui yam yamartaach huniig helmegduulj uursdiin amin huvi atgag setgeliig guitselduuldeg tur zasgiin undur alban tushaaltanguud baisaar baidag bololtoi yam bid durtai uedee erih medlee ashiglaj bodoj setgedeg humuusee barij avaad tsaash hiigeed bh tiim olon huntei undesten bish ene delhii deer uuriin gesen oron zaigaa avch uldeh gej yadaj yavaa undesten .

Avatar

Зочин 2020-09-10 57.70.80.63

маш зөв санаа гаргаж бичсэн байна. ардын нэрийг барьж өрсөлдөгчөө намнадаг тогтолцоо байгуулчаад шударга ёс ярих эрх одоогийн засгийн удирдлагад байхгүй!

Avatar

Зочин 2020-09-10 202.126.89.74

Mash zuv, ih sain bichsen bna!

Avatar

Зочин 2020-09-10 192.82.69.51

Бусдынх хэргийг сайн мэдэхгүй юм байна. Энхсайханыг ёстой утгагүй хэргээр, жинхэнэ хэлмэгдүүлсэн дээ. Үйлийн үрийн хуулиар шүүлгэхээс айх өдөр ирэх байлгүйдээ

Avatar

Зочин 2020-09-10 103.229.121.83

Uneen.ene bol xelmegduulelt shuu.xar mass ch uuniig oilgoxgui bgaa l daa.oilgoj tsagaadax udur irnee bxaa.xarin ter no xezee bol

Avatar

Зочин 2020-09-10 59.153.113.133

Хүрэлсүх,Баттулга нарын хоршил Монголд хэлмэгдүүлэлтийн шинэ үеийг эхлүүлсэн тул тэднийг эсэргүүцэж Жагсах хэрэгтэй.Улс төрийн өрсөлдөгчөө намнадаг 1937 оны башир аргыг хэзээ ч хөхүүлэн дэмжиж болохгүй. Монгол улс Ардчилсан орон мөн л юм бол хилсээр хүн шийтгэнэ гэдэг бол тэвчиж үл болох үйлдэл мөн

Avatar

irgen 2020-09-10 66.181.161.16

haa hamaagui tes uur asyydlyydiig adiltgaj holij bichij boloh y da,setguul zui,yos zui haana bnaa

Avatar

Зочин 2020-09-10 202.126.89.74

Irgen ta bol troll mun boloi.

Avatar

Зочин 2020-09-10 122.201.24.132

Үнэхээр харамсмаар бна. Хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа явагдаж бн.Юуч ойлгож бодохгуй худал мэдээллээр цэнэглэгдсэн хар массаар дэмжүүлчээдл жүжиг тоглохоо больмоор юм.Бүгд тийм юм ойлгохгүй амьтад биш бас юу болоод ямар жүжиг тавигдаад байгааг сайн мэддэг ард түмэн байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж