Чак Норрис Якутск хотынхонд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Чак Норрис Якутск хотынхонд мэндчилгээ дэвшүүлэв

Чак Норрис Якутск хотынхонд мэндчилгээ дэвшүүлэв

Тулааны урлагийн од, кино жүжигчин Чак Норрис Оросын Якутск хотын иргэдэд хотын өдрийг нь тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, байгаль дэлхийгээ хайрлаж явахыг ерөөв.

Жүжигчин мэндчилгээгээ видео хэлбэрээр хүргэсэн бөгөөд мэндчилгээг Ykt.ru сайтаар түгээжээ.

Чак Норрис "Якутск хотын хүндэт иргэд ээ, дэлхийн хамгийн хүйтэн боловч хамгийн мундаг хотын иргэд та бүхэнд төрсөн өдрийн мэнд хүргэе. Та бүхэн ой модондоо битгий хог хаяж үлдээгээрэй. Та бүхний маш ухаалаг, сайхан хүмүүс гэдгийг би мэднэ. Байгаль дэлхийгээ хайрлая” хэмээн мэндчилгээндээ өгүүлжээ.

Якутск хотын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг бөгөөд энэ жил тус хот 388 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж