НҮБ-ын ассамблейд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Путин ахална

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ассамблейд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Путин ахална

НҮБ-ын ассамблейд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Путин ахална

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлнэ хэмээн Оросын хууль эрх зүйн албан ёсны сайтад мэдээлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий ассамблейн чуулганд хэлэх үгээ видео форматаар хүргэх юм.

ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны байнгын хорооны тэргүүн Константин Косачев, Төрийн Думын Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Леонид Слуцкий, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Гадаад харилцааны дэд сайд Сергей Вершинин, Гадаад харилцааны яамны Зэвсэглэлийг хянах, дэлгэрүүлэхгүй газрын захирал Владимир Ермаков, Гадаад харилцааны яамны Хуулийн газрын захирал Евгений Загайнов, Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал Петр Ильичев, НҮБ дэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя нар багтжээ.

Ерөнхийлөгч Путин илгээлтээ хүргэсний дараа төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг даргалах эрх Сергей Лавровт шилжих юм.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын өмнө мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч есдүгээр сарын 22-ны өдөр чуулганд үгээ хэлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж