Оросын тулаанч 50 секундэд ялалт байгуулж, UFC-тэй гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Оросын тулаанч 50 секундэд ялалт байгуулж, UFC-тэй гэрээ байгуулав

Оросын тулаанч 50 секундэд ялалт байгуулж, UFC-тэй гэрээ байгуулав

2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр Лас-Вегаст "Dana White’s Contender Series" тэмцээн болж, ОХУ-ын холимог тулааны тамирчин Алиасхаб Хизриев Бразилын тамирчин Энрике Шижемототой тулалдаж ялжээ. Энэ талаар UFC Russia инстаграмм хуудаст  мэдээлсэн байна.

Оросын тамирчин эхний раунд эхэлснээс хойш ердөө 50 секундын дотор өрсөлдөгчөө буулган авчээ. Энэхүү тэмцээн нь Ultimate Fighting Championship (UFC)-тэй гэрээ хийх болзолтой аж.

Хагас жингийн ангилалд тоглодог Хизриев Fight Nights, M-1 Global-д хийсэн тулаануудаараа алдартай. Өдгөө 30 настай орос залуу ялагдашгүй тулаанч бөгөөд холимог тулааны төрөлд 13 ялалт байгуулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж