НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генералт Г.Ариунбуян, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас Хүмүүнлэгийн багийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, Монгол Улсад түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд мөнгө болон бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирснийг дурьдаад дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх хариу хэмжээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Талууд уг уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаар санал солилцож, НҮБ-ын Хүмүүнлэгийн багийн дараагийн уулзалтын товыг товлосон юм.

Дашрамд дуулгахад, Онцгой байдлын ерөнхий газар нь НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон бусад төрөлжсөн агентлагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн уламжлалтай.

Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Вант Улс болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийг дөрвөн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн.

Түүнчлэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Тус хуралд 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч оролцож дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Улаанбаатарын тунхаглал баримт бичиг баталсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж