Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ | News.MN

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Ирэх онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болжээ.

Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх зэрэг багтжээ.

1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг.

Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хан-Уул 2020-09-09 202.9.46.84

Монголыг Орос тоохоо больж нэг их ач холбогдолтой улс гэж үзэхээ больсон. Манайхан тулдаа л буурь зааж оросуудад элэгтэй байдаг болохоос. Одоо харин тэр хийн хоолойгоо тавих нь уу үгүй юу. Эсвэл зүгээр нэг цонхны цаанаас чихэр долоолгоод ч байна уу. Харж л байя.Уг нь хооронд нь байгаа нэг муу жижигхэн ядуу буурай орныг харж үзээд өөд нь татъя гэвэл Оросод ч, Хятадад ч юу байхав дээ. Даанч хоёулангийнх нь их гүрний дээрэнгүй үзэл нь хэтрээд манийгаа шоглохоос цаашгүй байх юм даа.

Avatar

Зочин 2020-09-09 59.153.113.68

Үнэндээ Орос улстай дипломат харилцаа тогтоож, тэд монголыг дэмжиж туслаагүй бол өдий зэрэгтэй улс байхгүй л байсан болов уу. Мэдээж хоёр орны харилцаанд алдаа мадагтай зүйл байсан л байх. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү байх аа.
100 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэх юмсан даа.

Avatar

Irgen 2020-09-09 70.181.124.42

Hoer ulsiin nairamdaliig surtalchlah zaluu yedee taniulsan ajliig urgun zohion baiguulsan heregtei.

Avatar

Россия, Самара 2020-09-09 80.237.23.130

Россия должна изменить свою политику в отношении Монголии. Уделять больше внимания двусторонним отношениям.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж