Украины жуулчин Турк улсад амарч байхдаа шинэ төрлийн коронавирусийн халдар авсны улмаас амиа алдсан талаар zhaj.ua цахим хуудаст мэдээлсэн байна. Виноградов хотын оршин суугч Ирина Гуцул өөрийн фэйсбүүк хуудастаа Украины иргэн амиа алдсан талаарх мэдээллийг анх постолжээ. Украин эр Туркийн нэгэн амралтын газар эхнэр, охины хамт амарч байсан аж.
Туркийн эрх баригчид өмнө нь оршин суугчид болон жуулчдад шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олонтаа өгчээ. Халдварын нөхцөл байдлын улмаас Турк улсад буй хүн бүр олон нийтийн газарт маск зүүж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Туркэд ОХУ-ын 12 жуулчин коронавирусийн халдвар авснаас хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол үлдсэн нь зочид буудлуудад тусгаарлалтад оржээ.
ОХУ нь Турк улстай наймдугаар сарын 1-ний өдрөөс нислэгээ сэргээж, наймдугаар сарын 10-наас Анталья, Бодрум, Даламан хотууд руу чартер нислэг үйлдсэн байна. Туркэд шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт 282 мянган хүн өвчилж, 252 мянга нь эдгэж, 6.7 мянган хүн амиа алджээ.
Эх сурвалж: LENTA.RU
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ