2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 36,135,161.14 төгрөгийн үнийн дүн бүхий 377,350 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" ХК (APU +2.53%) болон "Сүү" ХК (SUU +2.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс Сольюшинс" ХК (AMT -5.24%) болон "АйТүүлс" ХК (ITLS -0.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,025,000 төгрөгөөр арилжсан байна."TOP 20″ индекс 0.79 хувиар өсч 16891.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,583,916,965,313.75 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ