Н.Алтаншагай: Намын хороодын хамтын шийдвэрээр нэр дэвшигчдээ тодрууллаа | News.MN

Н.Алтаншагай: Намын хороодын хамтын шийдвэрээр нэр дэвшигчдээ тодрууллаа

Н.Алтаншагай: Намын хороодын хамтын шийдвэрээр нэр дэвшигчдээ тодрууллаа

Н.Алтаншагай: Намын хороодын хамтын шийдвэрээр нэр дэвшигчдээ тодрууллаа

МАН Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн сонгуулийн хороонд өнөөдөр /2020.09.09/ хүргүүллээ.

Тус намаас нэр дэвшигчдийн 73.3 хувь буюу 33 нь  анх удаа нэр  дэвшиж буй шинэ залуу хүмүүс байгаа юм.  Нэр дэвшигчдийнхээ материалыг сонгуулийн хороонд хүргүүлэх үеэрээ нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай “Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа хоёр шатны том суурь судалгаа хийж үзсэн. Мөн намын дэргэдэх залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллага, намын гишүүдээс ирсэн саналыг үндэслэн дүүргүүдийн намын хороо болон анхан шатны нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр хамтын шийдвэр гаргаж, нэр дэвшигчдээ тодрууллаа. Эрхч зүйч, улс төр судлаач, эдийн засагч, инженер, программист зэрэг боловсон хүчин манай намаас нэр дэвшлээ” гэв. Мөн сонгуулийн хуулийн дагуу тус намаас НИТХ-д нэр дэвшиж буй 45 хүний 20 хувь  нь  эмэгтэйчүүд байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-09 103.10.20.198

Энэ нэг Сумъяабазартайгаа адилхан бичиг үсгийн чадваргүй хачин амьтан том том ярихаа болимоор юм. ямарч сэтгэлгээ байхгүй хүн билээ. Намаан баллаад дуусна даа ай хөөрхий

Avatar

Х 2020-09-09 121.118.5.35

Хуучин үндсэн хуулинд газар, түүний доорхи баялаг бол ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл уул уурхайн олон лиценц гаргаж хэсэг бүлэг хүн болон компани ард түмний өмчийг эзэмшиж байгаа нь хуулинд нийцэхгүй. Иймээс лиценцийг хүчингүй болгох хэрэгтэй, үүнд мэдээж оюу толгой хамрагдана. Ард түмэн зөвшөөрөөгүй тохиолдолд газар, түүний баялгийг хэсэг луйварчид эзэмшиж болохгүй юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж