Шинэ Зеландад аравдугаар сарын дундуур парламентын сонгууль болох гэж байгаа билээ. Одоогийн эрх баригч Хөдөлмөрийн нам өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар цар тахлын үед тавьсан өрөө төлж барагдуулах мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь анхаарал татаж байна. Тус улсын хувьд жилийн орлого нь 180 мянган шинэ зеланд доллар буюу 188 мянган ам.доллараас дээш орлоготой иргэдийг өндөр орлоготой тооцдог ба ийм хэмжээний орлоготой иргэд нийт хүн амын хоёр хувийг эзэлдэг байна.
Хэрэв Ерөнхий сайд Жасинда Ардерны толгойлдог Хөдөлмөрийн нам ялбал эдгээр иргэд 39 хувийн татвар төлөх шаардлагатай болох юм. Ингэснээр тус улсын төсөвт жилд 365 сая ам.доллар нэмэлтээр цугларах аж.
Гэхдээ ийнхүү татвараа нэмсэн ч Шинэ Зеланд нь Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага / OECD /-ын гишүүн орнуудын дотор хамгийн бага татвартай улсуудын нэг хэвээр үлдэх гэнэ. Уг байгууллагад АНУ, Их Британи, Итали, Турк, Испани, Герман, Франц, Канад тэргүүтэй 37 улс байдаг юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ