Япон: Амны хаалтгүй зорчигчоос болж онгоц ослын буулт хийжээ | News.MN

Япон: Амны хаалтгүй зорчигчоос болж онгоц ослын буулт хийжээ

Япон: Амны хаалтгүй зорчигчоос болж онгоц ослын буулт хийжээ

Япон: Амны хаалтгүй зорчигчоос болж онгоц ослын буулт хийжээ

Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц коронавирусийн цар тахлын үед баримтлах нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчоос болж ослын буулт хийжээ.

Тус улсын “NHK” телевизээр мэдээлснээр, нийт 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц мягмар гаригт /2020.09.07/ Хоккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу хөөрсөн байна.

Нислэгийн үеэр нэгэн зорчигч амны хаалтгүй сууж байгааг онгоцны үйлчлэгч анзаарч, түүнд амны хаалт зүүх шаардлага тавьсан ч тухайн зорчигч шаардлагыг эсэргүүцэн, онгоцонд чангаар хашгирч, онгоцны багийнхан болон бусад зорчигчдыг сүрдүүлж эхэлсэн байна. Ингээд тус онгоц замынхаа дунд буюу Ниигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, зөрчил гаргасан зорчигчийг буулгаад цааш хөдөлжээ.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол ах 2020-09-09 43.242.242.75

ГАЗАР БҮР ШУУД 5000 ТӨГРӨГӨӨР ТОРГООД БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДАА АХ ЯВААД Л ТАСАЛБАР БИЧИЖ ӨГӨӨД Л 20 % ИАР НЬ ЦАЛИНЖУУЛААД Л. МАСК БЭЛЭН АВЧ ЯВААД ГАЗАР ДЭЭР НЬ ЗҮҮЛГЭЭД.ЗҮГЭЭГҮЙ БОЛ ТААРАХ БОЛГОНД НЬ ТОРГОХ ХЭРЭГТЭЙ .ТЭР 100 МЯНГА ГЭЖ ТЭНГЭРИЙН ТОО ЯРИХЫН ОРОНД ЖААХАН ЖААХАНААР ЧИМХЭЭД ИРЭХЭЭР ДЭГЭНД ОРОХГҮЙ ХАА ЯВДАГ ЮМ

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.109

Zuw. Манайд Монголчууд Маск бараг зүүхгүй юм……яавал дээр вэ

Avatar

zochin 2020-09-09 202.170.80.25

** sdaaa we hahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж